Д.Ганхуягийг ”Хэвлэлийн дайсан”-аар өргөмжлөх гэнэ

Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшиж байгаа Даваажавын Ганхуяг мэдээллийн томоохон 14 сайтыг нэр төрд хандсан хэргээр шүүхэд гомдол мэдүүлсэн байна.

Энэ талаар эсэргүүцэж сэтгүүлчид хэвлэлийн бага хурлыг энэ сарын 25-нд хийнэ.

Хуралд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөлөл, мөн Д.Ганхуягийн сонгогчид оролцох юм байна.

Сэтгүүлчид “Хэвлэлийн дайсан” өргөмжлөлөө баталаа хэмээн үзэж буй юм байна. Түүнийг “Хэвлэлийн дайсан”-аар тус хурлын үеэр өргөмжлөх гэнэ.

Т.АМУР
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих