Өмнөговь аймгийн 11-р тойрогт МАН- аас нэр дэвшигч Х.Бадамсүрэн сонгуулийн хууль зөрчсөн баримт

Өмнөговь аймгийн УИХ – ын 11 – р тойрогт МАН – ын нэр дэвшигч Х.Бадамсүрэн нь сонгуулийн сурталчилгааныхаа явцад Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасныг нь баримтаар нотлон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн иргэн О.Эрдэнэ-Өрнөх Сонгуулийн Ерөнхий хороо болон тойргынхоо хороонд гомдол гарган . нэр дэвшигч Х.Бадамсүрэнгийн сонгуулийн хуулийг зөрчсөн талаар мэдэгдэж байсан билээ. Харин тэрээр энэ удаа нэр дэвшигчийн  сонгуулийн хуулийг уландаа гишгэн, сонгогчдын санааг эргүүлэх гэсэн увайгүй оролдлгынг нь баримтжуулан ирүүлжээ. Сонгуулийн тухай хуулийн 35.15.5 – д заасан “Сонгогчдод  амлалт, эд бараа өгөхийг хориглох” заалтыг хэд хэдэн удаа зөрчиж, авто машин,  гэр, бага оврын тракторууд өгчээ.

1.    Х.Бадамсүрэн нь Булган суманд 97-02 өмө, 96-95 өмө  улсын дугаар бүхий уаз фургон авто машин, жижиг оврийн трактор, дөрвөн  ширхэг монгол  гэр, хоёр  ширхэг хүлэмжийг өгчээ.

.Баяновоо суманд  мөн 97-93 өмө дугаартай  нэг ширхэг уаз фургон авто машин өгчээ. Бадамсүрэн  нэр дэвшигч Мандаловоо суманд фургон  машин өгсөн талаар нутгийн иргэний ярилцаж байна билээ.

Сонгуулийн хууль зөрчин нэр төр олох гэж сумдад өгсөн автомашинуудын талаар    авто тээврийн газрын гаргасан лавлагаа , Даланзадгад суманд  гэр өгөх үйл явцыг бичсэн камер бичлэг,  Баяновоо сумын малчинд гэр бэлэглэж байгаа болон шав тавих нээлтийн ажиллагаанд оролцож байгаа фото зураг ч  мөн иргэн О.Эрдэнэ-Өрнөхөд байгаа аж.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.15.5-д заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр… амлалт авахыг”-ыг хориглосон заалтыг зориуд санаатайгаар ийнхүү зөрчжээ.

Энэ нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.15.5-д заасан “ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах”-ыг хориглох тухай заалтыг зөрчсөн. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн сонгуульд оролцох Намын мөрийн хөтөлбөрт ч ийм төрлийн амлалт тусгахыг хориглосон байгаа.

Төр түшилцэж түмэн олноо төлөөлж явахдаа энэ сонгуулийн хуулийг өөрөө батлалцчихаад, өөрөө эргээд зөрчөөд байх юм бол Монгол улсад хууль баталж, төрийн түшээ гэж дуудуулж явах хэрэг байна уу. Эрхэм нэр дэвшигч ээ.

Өргөдөл гаргасан:    О.Эрдэнэ-Өрнөх

Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум,

Оюутын 7-р баг, 11-тоот,

Утас: 9888-9996

http://shock.mn/?dazo=news&newsid=4077&catid=2


URL:

Сэтгэгдэл бичих