Тагнуулч сайд илчлэгдэв

1990 онд нас барсан Их Британийн Консерватив намын экс сайд Рэймонд Моуби Чехословакийн талд ажиллаж байсан туршуул байсан гэнэ. ВВС телевизийн сувгийн сэтгүүлчид саяхан Чех улсад ажиллахдаа үүнийг нотлох баримтуудыг илрүүлжээ. Экс сайд энэ социалист бүтээн байгуулалттай улсад мэдээлэл худалдаж байсан аж.

Моуби 1960-аад онуудын үед тагнуулын үйл ажиллагаа явуулж байжээ. Тэрбээр өөрийн хамтран зүтгэгчид, парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг худалдаж байв. Ердөө л 100 фунт стерлингийн шан харамж авдаг байжээ.

Парламентын Дээд танхимын тэргүүн Жорж Янг энэ хэргийг мөрдөн шалгаж, олонд ил болгохоо амлажээ. Моуби согтууруулах ундааг донтон хэрэглэж, мөрийтэй тоглоомонд орсон нэгэн байжээ.
www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих