Видео: Жулиан Ассанж Малайзын сөрөг хүчний тэргүүнээс Алтантуяагийн аллагын талаар асуув

АНУ-ын нууц захиа, баримтуудыг дэлхий дахинд цацсанаараа зард гарсан Жулиан Ассанж өөрийн гэсэн улс төрийн шоутай билээ. Түүний шоуны хамгийн сүүлчийн дугаарт Малайзын сөрөг хүчний тэргүүн Анвар Ибрахим оролцсон байна.

Ассанж Ибрахимаас олон зүйлийг асууснаас хамгийн сонирхолтой нь Монголын иргэн Алтантуяагийн аллагын талаар Ерөнхий сайд Нажабтай холбон асуусан асуулт нь юм. Анвар Ибрахим тэрхүү аллагын хэрэгт гурван зүйлийн томоохон сэжигтэй асуудал байгааг тодорхойлон өгүүлэв.

Доорх видео бичлэгийн 14 минут 45 секундээс эхлэн үзээрэй.

Даяар Монгол онлайн.

Бичлэгийн талаар Герман улсаас мэдээлсэн Эрдэнэбатад талархал илэрхийлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих