МАН алдартнуудаар бүл нэмнэ
Өнөөдөр Монгол Ардын Нам 90 нас хүрч байна. Энэ өдөр олны танил есөн эрхэм МАН-д гишүүнээр элсэж, намын батлахаа өвөртлөх гэнэ. Цухас дурдвал Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, “Хар салхи” нэрээрээ Японд алдаршсан кикбоксчин Д.Амарбаясгалан, Монголын рок поп урлагийн төлөөлөл болох дуучин Д.Болд нар тус намын гишүүн болох ажээ. МАХН нэрээ сольж МАН болсны дараа “Чингис”-ийн Жагаа, Дашдондог нар тус намын гишүүний батлахаа авсан. МАН энэ удаа ч мөн алдартнуудаар бүл нэмэх нээ.
URL:




