Facebook санхүүгийн шинэ хямралыг үүсгэнэ
Шинжээчид олон нийтийн сайтын хувьцааны үнийг зохиомолоор өсгөсөн нь санхүүгийн хямралыг дагуулна гэж үзэж байна. Гэхдээ хямралын хамрах хүрээ, хэмжээг одоогоор тодорхой хэлэх боломжгүй гэнэ.
Facebook болон Twitter-ийн үнэ хэтэрхий огцом өссөнд Америкийн Засаг захиргаа сэжиглэн хөрөнгийн бирж, үнэт цаасны комисс шалгаж эхэллээ. Комиссынхон эдгээр сайтуудын хувьцааны зохиомол өсөлт нь ээлжит санхүүгийн хөөс үүсгэнэ гэж үзэж байна.
Хөрөнгө оруулагчид хувьцааг нь худалдан авахдаа Facebook-ыг 50 тэрбум, Twitter-ийг 3,4 тэрбум доллараар тус тус үнэлжээ.
Эдийн засагчид Facebook-ын нөхцөл байдал 2001 оны Америкийн интернет компаниудынхтай төстэй байна гэжээ. 2001 онд Америкийн интернет зар сурталчилгаа хямралд орж, онлайн зар сурталчилгааны орлого багассан. Зар өгөгчид эргээд телевиз, сонин, радио руу хуйларч байсан. Хэдийгээр Facebook болон Twitter нь маш өндөр үнэтэй ч олж байгаа орлоготой нь авцалдахгүй байгаа ажээ. Хувьцаа худалдан авсан хөрөнгө оруулагчид ирээдүйн орлогод найдсан бололтой. Шинжээчид “энэ нь мэдээж зах зээлийг ганхуулна, гэхдээ 2001 оны хэмжээнд биш” гэж үзэж байгаа юм байна.
URL:













