Баруун дөрвөн замаас урагшаа шинэ Нарны гүүрэн гарц хүрдэг замын нэг урсгалыг хаажээ

Нийслэлд зам засварын ажил ид өрнөж байна. Харин сүүлийн өдрүүдэд бороо хур элбэг байгаа учраас энэ ажил саатаад байгаа.

 

Энэ сарын 17-24-ыг хүртэл Төрийн ордны баруун уулзвараас Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх замыг хаахаар болсон.

 

Гэсэн ч замын ажлыг явуулах боломжгүй, өдөр бүр усархаг бороо орж байгаа учраас хаах хугацааг түр хойшлуулсан байна.

 

Одоогоор замын хашлагын ажлыг хийж байгаа бөгөөд бороо орохгүй бол тус замыг шууд хаах ажээ.

 

Үүнээс гадна одоогоор Баруун дөрвөн замаас урагшаа шинэ Нарны гүүрэн гарц хүрдэг замын нэг урсгалыг хаасан байгаа юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих