Манай тамирчин амжилттай ахиж байна

Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний тав дахь цуврал Армяны Жермук хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа билээ.

Дэлхийн шилдэг 12 шатарчин тойргийн системээр өрсөлдөж, аваргаа тодруулах тус тэмцээнд Монгол Улсын шатарчин, Олон улсын мастер Б.Мөнгөнтуул эх орноо төлөөлөн дэлхийн аварга Хятадын тамирчин Хоу Ифань, Жао Сьюэ, Энэтхэгийн Хампи Конеру, ОХУ-ын Надежда Косинцева нарын шилдгүүдийн хамт өрсөлдөж буй юм.

Тэмцээний эхний өргийн тоглолтууд өнгөрөгч мягмар гарагт болж, Б.Мөнгөнтуул Хятадын их мастер Хоу Ифаньтай хараар нүүж, хайнцжээ. Харин тэрбээр хоёрдугаар өргийн тоглолтод Хятадын шатарчин Руан Луфейтэй цагаанаар тоглож, хожигдсон байна.

Харин гуравдугаар өргийн тоглолтууд өчигдөр болж Б.Мөнгөнтуул ОХУ-ын их мастер Екатерина Ковалевскаятай цагаанаар тоглосон юм. Хоёр өргийн дараах байдлаар тэрбээр аравдугаар байрт бичигдээд байгаа бөгөөд нийт 11 өргийн дараа буюу энэ сарын 28-нд тэмцээний хариу гарна.

Б.Ширнэн


URL:

Сэтгэгдэл бичих