Олимптой хамт дэлхий нийтийн энхтайван, эв нэгдэл айсуй

-Лондонгийн олимпийн эргэн тойронд сонин хачин юу байна-

ОЛИМПИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР ДУУСАХ НЬ

Энэ удаагийн зуны олимпийн их наадмаар Их Британи улс буюу зохион байгуулагч орон тоглолтын тасалбарыг хоёр төрлөөр худалдаалж эхэлсэн. Олимп эхлэхээс сарын өмнө дөрөв хэсэгчилж худалдаалж эхэлсэн тасалбарын тал хувь нь өнөөдрийн байдлаар борлогдоод байна.

Өөрөөр хэлбэл, цахим болон тасалбар худалдаалах цэгүүд гүйлгээтэй ажиллаж байна. Үлдэгдэл тал хувь нь энэ байдлаараа олимпийн нээлт болохоос өмнө худалдаалагдаж бүрэн дуусах судалгаа гарчээ. Гэхдээ зохион байгуулагчид үүнийг зохицуулахын тулд нэмэлт захиалга авч эхлэх талаар Их Британийн олимпийн хорооноос мэдэгдээд буй. Үнийн хувьд насанд хүрэгчдэд 20 евро, дунд насныханд 16 евро, хүүхэд 10 еврогоор тойргийн тоглолт үзэх боломжтой.

Харин параолимпийн тасалбарын үнэ хоёр дахин хямд байхаар шийдвэрлэжээ. Тоглолтын тасалбарыг дамлахаас урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүрт цахим нэрийн хуудас түргэн шуурхай нээж, тасалбарыг нь бүртгэж худалдаалж байгаагаараа онцлог юм байна. Хэрэв та хэн нэгнээс гар дээрээс авсан бол таныг тоглолтод нэвтрүүлэхгүй аж. Цахим хэлбэрээр тасалбар захиалсан тохиолдолд таны хувийн нууцлалыг бүрэн хамгаалах талаар ч зохион байгуулагч нар баталгаажуулсан.

ХӨЛБӨМБӨГИЙН ТАСАЛБАР ГҮЙЛГЭЭ САЙТАЙ БАЙНА

Лондонгийн олимпийн хөл бөмбөгийн төрөлд улс орнууд ихэвчлэн залуу тамирчдаа явуулахыг эрмэлздэг. Гэхдээ энэ үзэгдэл нь сүүлийн жилүүдэд үзэгдэх болсон. Учир нь залуу тамирчид дараа дараагийн тоглолтын, тэмцээний туршлага нэмж байгаа талаар ч хөлбөмбөгийн холбооныхон мэдэгдсэн удаатай.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр 500 мянга гаруй хөлбөмбөгийн тоглолтын тасалбар худалдаалагдаад байсан. Зохион байгуулагч орон хөлбөмбөгийн нийт 2,5 сая тасалбар хэвлэсэн талаар мэдэгдсэн. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дээрх тасалбарын талаас дээш хувьд нь аль хэдийнээ худалдаалагдсан аж. Гэхдээ энэ нь урьд урьдны олимпийн хөлбөмбөгийн төрлийн тасалбарын борлуулалт тааруу байгааг харуулжээ. Нэг удаагийн тойргийн тоглолт үзэхийн тулд 20 еврог төлөх аж.

Хөлбөмбөгийн тойргийн тоглолтууд Уэмблэйн цэнгэлдэх хүрээлэн, Нью Кастл, Гласгоу, Ковентри, Кардиф болон Манчистерын хөлбөмбөгийн талбайд үргэлжлэх аж. Харин шигшээ тоглолтууд Манчистерын талбайд явагдах талаар “Marketing magazine” сонинд онцолжээ.

САГСАН БӨМБӨГИЙН ТОГЛОЛТУУД БҮР Ч СОНИРХОЛТОЙ БОЛНО

Учир нь Бээжингийн олимпоор дэлхийн шилдэг багууд болох АНУ, Аргентин, Испани, ОХУ, БНХАУ, Латв, Бразиль, Хорватийн шигшээ багийнхан хоорондоо учраа таарахдаа эхний хагаст тун өрсөлдөөнтэй үргэлжилсэн. Гэхдээ өнгөрсөн олимпоор АНУ-ын шигшээ баг бэлтгэл болон хувийн тоглолт сайтай байснаар аваргалж чадсан түүхтэй.

Энэ удаад Испани, Герман, Аргентины шигшээ багийнханд маш их итгэл хүлээлгэж байгаа талаар “Олимпийн сагсан бөмбөгийн төрөлд аль улсын шигшээ баг алт авах вэ” гэсэн судалгаанд бүгд ойролцоо санал авчээ. Францын шигшээ баг ч сорил тэмцээнээр Испанийн багтай энэ тэнцүү өрсөлдөөн үзүүлсэн нь Лондонгийн олимпийг уран тоглолтоор чимэх магадлалтай.

НАЙМАН САРТАЙ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ ОЛИМПИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ

Малайз улсын буудлагын тамирчин Нур Суряна Мохамед Таиби найман сартай жирэмсэн аж. Гэхдээ түүнийг Лондонгийн олимпийн наадамд улсаа төлөөлж явуулах болсон цорын ганц шалтгаан нь алтан медаль хүртэх. Тэрбээр хийн буудлагын төрөлд өрсөлдөх аж.

Тэрбээр Лондонд хүрэлцэн ирсэн даруйдаа “Лондонгийн олимпийн эрх авах сорил тэмцээн болох Азийн аваргын тэмцээнд оролцохын өмнө бие давхар гэдгээ мэдсэн. Гэхдээ миний олимпод оролцох цорын ганц мөрөөдлийг улсаас дэмжин найдлага тавьж байгаад би баяртай байна. Итгэлийг нь алдахгүй медалийн төлөө өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байгаа. Тухайн үед би хийн буудлагын 10 метрийн зайд амжилттай оролцож эрхээ авсан” хэмээн хэвлэлийнхэнд хариулжээ.

Өмнө нь Шведийн Магда Жулин хэмээх тамирчин анх удаа олимпод бие давхар оролцож байжээ. Тодруулбал, 1920 оны олимпийн уран нугаралтын төрөлд улсаа төлөөлөн дөрвөн сартай оролцож байжээ. Тэр ч байтугай тухайн төрөлд алтан медаль хүртэж байсан түүхтэй. Түүний дараа ХБНГУ-ын тамирчин Диана Сартор зургаан сартай жирэмсэн байхдаа 2006 оны өвлийн олимпийн гулгалтын төрөлд амжилттай оролцон дөрөвдүгээр байр, тусгай шагнал хүртэж байжээ.

ХАМГИЙН ХАМГИЙН

Хамгийн их олимпийн медаль хүртэж байсан буюу бүх цаг үеийн хамгийн их олимпийн медальтай орноор БНХАУ байдаг. Удаах байруудад АНУ, ОХУ, Их Британи, ХБНГУ, Австрали, Япон, Итали, Франц болон Голланд жагсдаг байна.

Харин бүх цаг үеийн хамгийн олон олимпийн медаль хүртсэн тамирчнаар АНУ-ын усан сэлэлтийн “Мангас” Майкл Фелпс тодорчээ. Тэрбээр 2004-2008 оны хоёр олимпоос 14 алт, хоёр хүрэл медаль хүртсэнээр “Дэлхийн шилдэг тамирчин” цол хүртсэн. Мөн удаах байранд ЗХУ-ын уран нугараач Лариса Латюнина есөн алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль тухайн үед хүртэж байжээ.

Мөн бүх цаг үеийн хамгийн олон удаа медалиа алдсан тамирчнаар АНУ-ын зээрэнцэг шидэлтийн олон улсын хэмжээний мастер Жим Торпе тодорсон аж. Тэрбээр хөнгөн атлетикийн таван төрөлд, зээрэнцэг шидэлт, холын харайлт, өндрийн харайлт зэрэг маш олон төрөлд гурван олимпийн нүүр үзсэн ч тухайн үеийн шүүгч нарын асуудлаас болж авах ёстой байсан олимпийн медалиудаа авч чадаагүй гэдэг. Мөн бүх цаг үеийн хамгийн их алтан медаль хүртсэн орноор Финланд улс тодорсон юм. Учир нь медалийн тоо бус хүн амын тоонд хуваасан судалгаагаар ийнхүү тэд нэгдүгээр байрт жагсчээ.

ЛОНДОН 2012 ОЛИМПИЙН МЕДАЛИЙН ЗАГВАР ХАМГИЙН ГОЁ НЬ

Бүх цаг үеийн хамгийн шилдэг загвартай олимпийн медалиар Лондонгийн олимпийн медаль шалгарах тун ойрхон байна. Учир нь энэ удаагийн олимпийн дараа Дэлхийн олимпийн хорооноос өөрсдийн дүгнэлтээ хийх аж. Энэ үеэр “Бүх цаг үеийн шилдэг медалийн загвар” номинац явуулах аж. Урьдчилсан санал хураалтаар Лондонгийн олимпийн медалийн загвар шалгарах магадлалтай аж. Алтан медалийн хээ тун өвөрмөц утга учиртай аж. Мандаж буй нарны цацрагт Лондонгийн олимпийн лого гэрэлтэж буйг дүрсэлжээ.

Харин мөнгө болон хүрэл медалийн загвар эртний Грекийн олимпийн бурхадыг дүрсэлжээ. Дашрамд сонирхуулахад манай улсын Оюутолгойтой Их Британи хамтран олимпийн медалийн алтыг цутгасан талаар эх сурвалжууд мэдээлж байсан.

Б.Баатар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих