Хүүхэд ухсан нүхэнд осолджээ

Амралтын өдрүүдээр 10 хүн золгүй байдлаар амиа алджээ. Тухайлбал, Баасан гаригт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд оршин суугч нэг нас 11 сартай хүү Б нь ухсан ноолийн нүхэнд унаж нас баржээ. Баянзүрх дүүргийн XVI хороонд баригдаж байгаа барилга дээрээс 36 настай эрэгтэй М нь өөрийгөө боймилж амиа хорлосон байна. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруунсалааны уулын амнаас үл таних 50-55 орчим настай эрэгтэй хүний цогцос олдсон байна. Хэргийн газар цагдаагийн ажилтнуудыг очиход бор судалтай даавуун срочкон цамц, цагаан саарал өнгийн пудволк, хөх өнгийн өмд, бор өнгийн ноосон оймс, хар өнгийн гуталтай эрэгтэй хүнийг цэнхэр өнгийн хадгаар боомилж хороосон байдалтай, хоёр нүд, ам нь өтсөн байжээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн XIX хороонд оршин суугч 29 настай А нь мөн л гэрлийнхээ бүрхүүлээс өөрийгөө боймилж амиа хоролжээ. Завхан аймгийн Ургамал суманд “Ланд круйзер” маркийн автомашин онхолдож, дөрвөн настай Э осолдож амиа алдсан байна. Мөн тус аймгийн Аргалант багт 41 настай Н мотоциклтой онхолдож нас баржээ. Харин бямба гаригт Завхан аймгийн Түдэвтэй сумд оршин суугч 33 настай Н нь мотоциклтой явж байгаад онхолдож нас баржээ. Мөн Төв аймгийн Баянцогт сумд 66 настай Д нь мотоциклоос унаж амиа алджээ.

Дархан-Уул аймгийн Дархан багт оршин суух Э-г ЗИЛ-130 маркийн автомашины жолооч санамсаргүй байдлаар дайрч амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ачааны “Норт бенз “ машины дугуй янзалж байхад нь дугуй буйдан дээр нь сууж байсан Г хүнд гэмтэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих