УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ордонд төөрч явна

Улсын их хурлын гишүүн Х.Болорчулуун төрийн  ордонд төөрч, УИХ-ын даргынхаа өрөөг олохгүй утсаар “ба бэ”-гүй заалгаж явна. Бие даан нэр дэвшээд ард түмний санаалаар гарч ирсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар төрийн ордонд амь нэгтэй

байгаа гэнэ. Тэд түүнийгээ ч бататгаад нэргүй бас дээр нь даргагүй зөвлөлийг хүртэл байгуулаад амжсан юм. Харин өнөөдөр УИХ-ын шинэ дарга З.Энхболд бие даагч гурвыг өрөөндөө дуудсан байна. Гэтэл Х.Болорчулуун гишүүн нь УИХ-ын  даргынхаа өрөөг олохгүй Ц.Даваасүрэн гишүүн лүү утас цохьж түүгээр баруун, зүүн тийшээ, одоо чигэээрээ гэж замаа заалгаж яваа нь сэтгүүлчдийн нүдэнд тусчээ.

Duulian.mn    Ө.Ананд


URL:

Сэтгэгдэл бичих