УИХ-ын гишүүн Г.Уянга гариг андуурав

Чингэлтэй дүүргээс Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтын зулай дээр гишгэн гарч ирсэн сэтгүүлч Г.Уянга чуулганы танхимд анх удаагаа үг хэлэв.

Ингэхдээ “Уг нь бол бид нар чинь Монгол ардын намыг жаахан хүлээчихгүй яаран ийнхүү даргаа томилж байгаа нь зөв үү?  Буруу юу” хэмээн асуудлыг уг нь зөв эхэлсэн боловч хаана, хэзээ энэ үгээ хэлэх вэ гэдэг дээр бяцхан андуурав.

Шинээр томилогдож байгаа З.Энхболд гишүүнд хүн бүр ингэж ажиллаарай, тэгж ажиллаарай гэж үгээ хэлж чуулганы хуралдаан шувтарч байхад УИХ-ын гишүүн Г.Уянга хөндлөн юм ярьж, дуусч байгаа хуралдааны үед энэ чуулганыг хийж болж байна уу? гэж ярьж байсан нь үнэндээ гариг андуурсан гээд хэлчихэд болохоор байлаа.

Duulian.mn   Ө.Ананд


URL:

Сэтгэгдэл бичих