Цэргийн нууцыг хятадуудад задруулсан хурандаа Х.Зоригтыг өршөөв

БХЯ-ны харьяа Цэргийн төв архивын даргаар ажиллаж байсан хурандаа Х.Зоригтыг архиваасаа улсын болон цэргийн нууцтай холбоотой чухал материалыг гаргаж, хятадуудад өгсөн хэмээн ТЕГ-ын Мөрдөн байцаах албанаас шалгаж байсан. Эх сурвалжийн мэдээлснээр, “Маш нууц” гэсэн дардас бүхий баримт материалыг “Ямар ч хэрэггүй цаас” хэмээн  авч гарсан гэв. Уг баримт материал нь цэргийн нууцад хамаарах дүрэм, журам бүхий зузаан ном байжээ. Мөрдөн байцаалтын явцад хурандаа Х.Зоригтын гэм буруутай нь тогтоогдсон ч 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, хэрэгсэхгүй болгосон байна.

Н. Дагдан/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих