Хятад улс манай улсаар хийн хоолой дамжуулахыг дахин эсэргүүцэв
Дорнод Сибирийн байгалийн хийг Хятад улс руу тавих “Алтай” хийн хоолойг Монгол Улс өөрийн нутгаар дамжуулан тавих санал болгосон талаар Оросын хэвлэлүүд бичиж байна.
Энэ нь эдийн засгийн үндэслэлтэй асуудал хэмээн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэн. Хятад хүртэл хийн хоолой нь нэг мянган км-ээр ойрхон болох юм. Монголын төрийн тэргүүн хөршүүдээ энэхүү төсөлд Монгол Улсыг оруулахыг уриалжээ.
Орос улсын нефть хийн аж үйлдвэрийн холбооны тэргүүлэгч шинжээч Рустам Танкаев “Энэ бол тийм ч амар зүйл биш юм. Ийм саналыг Монгол Улс нэг бус удаа тавьж байгаа” хэмээн Рустам Танкаев ярьжээ. Гэтэл тэр бүгдэд Хятад хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулахад эрс эсэргүүцдэг. Тэд Монгол Улс энэхүү транзитыг аж ахуйн аливаа асуудлаа шийдвэрлэхэд, тэр ч бүү хэл улс төрд ч ашиглаж магад гэж болгоомжилдог. Орос улс эртнээс Хятадын хийн хоолойн ямар ч чиглэлийг авч үзэхэд бэлэн байгаа. Бидний хувьд юуны өмнө Хятадын зах зээлд гарах нь чухал” хэмээн үргэлжлүүлэн ярьжээ.
Хийн хоолойн транзит хувилбарын асуудлаар Хятад улс өөрийн болгоомжлолыг тайлбарлахдаа “Оросын Өрнөдийн орнууд руу Украины нутгаар дамжуулан хийн хоолойгоор нийлүүлсэн сөрөг туршлагыг иш татдаг. Украин улс улс төрийн болон эдийн засгийн шалтгаануудаар нэг бус удаа хоолойг хааж, өрнөдийн орнуудыг өвлийн дүн хүйтэнд хийгүй үлдээж байсан удаатай. Орос Хятад Монгол хийн хоолойн шугамд ийм юм тохиолдохгүй гэх баталгаа байна уу” хэмээн тайлбарласан.
“Монголын хувьд Оросын хөх түлшийг Хятад руу транзитлагч орон болж болно. Энэ нь нэлээд ашигтай. Нэгдүгээрт, тус улс дамжуулагч болсноор түүнээс ашиг орлого хүртэнэ. Энэ бол үнэгүй үйлчилгээ биш. Хоёрдгаарт, Монгол Улс энэхүү хийн хоолойноос ашиглаж болно. Энэ нь аж ахуйн олон асуудлуудыг шийдвэрлэхэд тустай. Юуны өмнө энэ нь одоогийн байдлаар хүн ам нь түлшний оронд нүүрс ашиглаж байгаа Улаанбаатарын хийн хангалтын төслийн тухай яригдаж байгаа юм. Хийн хоолойг дамжуулбал энэ нь Монгол Улсад эрчим хүчний хомсдолын тулгамдсан асуудлыг нэлээд нааштайгаар шийдвэрлэх боломжтой. Цахилгаан эрчим хүчний хүчдэлүүдгүйгээр тус улсын ашигт малтмалын асар их төслүүдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй. Харин нүүрсний болон хүдрийн баян орд газруудын боловсруулалт нь Монгол Улсыг хөгжүүлэх гол чадавхи болж байна” хэмээн ОХУ-ын “Риа Новости”, “Централ Россия” зэрэг сайтуудад дурьджээ.
Гэхдээ Хятад улс нь Монголыг төсөлд оруулахад зөвшөөрсөн байлаа ч түүнийг хэрэгжүүлэх цаг нь болоогүй юм. Хятад, Орос хоёрын хооронд цөөнгүй асуудлаар тохиролцох үлдэж буй. Үүнд, Хятад улстай урт хугацааны хийн нийлүүлэлтийн гэрээ байгуулсны дараа хийн хоолойг барьж байгуулж болох юм хэмээн ОХУ-ын тал үзэж байгаа.
Харин үүнд Хятад улс яарахгүй байна. “Одоогийн байдлаар тус улс Түркмень, Узбекистан, Казахстан, Ирантай дунд хугацааны хийн гэрээгээр хангагдаад байгаа. Энэ нь Хятадад Орос улстай хийн үнийг наймаалцах боломж олгож байгаа аж. Тиймээс хийн хоолойг барих ажил нь үнийн байдал тодорхой болтол эхлэхгүй” гэсэн байр суурийг урд хөрш баримталж байна. Энэ тохиолдолд зарим шинжээчдийн үзэж байгаагаар,
Монгол Улсын хувьд Оросоос хий дамжуулах хоолой барьж байгуулах төслийн тухай бодсон нь дээр. Юутай ч ийм боломжийг судлан үзэж болох талтай.
Т.Батсугар
URL:













