Спорт загварын “GT – 21 Invictus” машиныг худалдаанд гаргахаар болжээ

Спорт загварын “GT – 21 Invictus” машиныг худалдаанд гаргахаар болжээ
“Aspid GT – 21 Invictus” Испанийн авто машины үйлдвэрлэгч “Aspid Cars” компани саяхан спорт загварын “GT – 21 Invictus” машиныг худалдаанд гаргахаар болжээ. Лимитед хэлбэрээр гарах тус машиныг жилд 250 ширхэгийг үйлдвэрлэх бөгөөд үзүүлэлтийн хувьд “BMW” компаний 4.4 литрийн V8 турбо хөдөлгүүртэй байх агаад 450 морины хүчтэй гэнэ. Дээд хурд нь 300 км/ц байх бололтой. Үнийн саналыг хараахан мэдээлээгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих