Лондоны олимпод 20 орчим мянган цагдаа ажиллана
Их Британийн эрх баригчид “Лондон-2012″ олимпийн наадмын үеэр ойролцоогоор 1200 гаруй цэрэг, цагдаа хамгаалалт аюулгүй байдлын үүднээс байршуулах болсноо зарлажээ.
Цэргийнхнээс гадна энэ мягмар гаригаас эхлэн 10 мянган хамгаалалтын ажилтан Лондон хотын, өнцөг булан бүрт байрлах бол “G4S” аюулгүйн .албаны тусгай 4700 цэрэг олимпийн наадмын үеэр байнгын бэлэн байдалд ажиллах аж. Ингэснээр Лондон хот олимпийн түүхэнд цэрэг, хүчний хамгаалалтын дээд амжилт тогтоогоод байна.
Зөвхөн Лондонд гэлтгүй бусад хотуудад нийт 10 мянга 500 гаруй цагдаа нар олимпийн үеэр хэв журам сахиулах аж. Нийтдээ 18 мянга 200 цагдаа, хүчнийхэн хууль сахиулах үйл ажиллагаанд нэгдэнэ гэдгийг зохион байгуулагчид зарлалаа.
URL:













