Монголын баялгийг Австрали, Хятадууд зөөсөөр дуусах уу
Монгол Улсын газрын хэвлийн баялгийг урд хөрш рүү зөөх ажилд зөвлөх үйлчилгээгээр, хуулийн зөвлөхөөр нь дандаа Австралийн компани, хуулийн фирмүүд ажиллаж байгаа нь нууц биш болоод байна. Монголын төрөөс өндөр албан тушаалтнууд, улстөрчид, бизнесменүүдийг лоббидох хятад, хонконг түншүүдийнхээ ажлыг Австраличууд гүйцэтгэж, тэднийг төлөөлөх болоод удаж байгаа билээ.
Эрдэнэс Таван Толгой, Оюу Толгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдэд санхүү болон хуулийн зөвлөхөөр орж ажиллаж буй олон компаниуд Бээжинд төвтэй удирдлагаасаа удирдамж авдаг төдийгүй өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй урд хөршийн түүхий эдийн хэрэгцээг хангахад Монгол дахь Австралийн улстөрийн нөлөөллийг зөвлөх үйлчилгээ нэрийдлээр ашиглаж байна.Ардчилсан нам, Иргэний Зориг ногоон нам, Бусад намууд өөрсдийн лобби бүлгийг байгуулж эхлээд ажиллаж байна. Ардчилсан нам дахь томоохон бүлгийг Нийслэлийн Ардчилсан намын дарга, GTsAdvocates хуулийн фирмийн эзэн ноён Гансүх.
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн охин бас аавынхаа нөлөөгөөр ихээхэн зуучлах үүрэг гүйцэтгэдэг ажээ.Тэд Австралийн томоохон фирмүүд тухайлбал Minter Ellison хуулийн фирм нь Бээжин дэх түншүүдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод салбараа байгуулжээ. Хэдхэн өдрийн өмнө тус фирмийн эсрэг холбооны шүүхээс хэрэг үүсгэжээ.
Мөн тус компаний санхүүгийн захирал нь 2,7 сая долларыг үйлчлүүлэгчдийн мөнгөнөөс хувьдаа завшиж байжээ. Эрдэнэс Таван толгойн хуулийн үйлчилгээнд ялсан Hogan Lovells хуулийн фирм нь мөнгөө авчихаад гэрээт ажлаа хийхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа юм байна.
Австраличуууд Монголд оролцохгүй салбар байхгүй боллоо. Тухайлбал: Австралийн цахилгаан эрчим хүч, инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Worley Parsons” компани өнөөдөр Сиднейд Монголын талын компанитай зэс, молибдени баяжуулах үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурсан бол манай улсын Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлох гэрээг Австралийн “LeightonAsia” компанитай байгуулсан.
Австралийн Xanadu Mines компани нь Хонгконгийн Noble Group-тэй хамтран Монголын нүүрсний салбарт ажиллаад удаагүй билээ. Хамтын ажиллагааны хүрээнд саяхан Нүүрстэйн орд газрыг олборлох лиценз авсан. Австралийн “Voyager Resources” компани саяхан Хул морьтын зэс, молибденийн орд газарт ажиллах эрхийг олж авчээ. Тус орд нь Оюутолгойн хажууд байрладаг аж.
Австралийн Лейтон Ази компани Ухаа худгийн нүүрсний ордыг ашиглах 6 жилийн хугацаатай, 350 сая австрали долларын өртөгтэй гэрээ байгуулснаа зарласан нь саяхан бол Австралийн “С@ Limited” компани Монголын уул уурхайн салбарт эрчимтэй түрж орж ирэхээр болжээ. Үүний дагуу ирэх сарын дотор нүүрс олборлох найман лиценз авахаар төлөвлөсөн байна.
Тэр бүү хэл “МИАТ” компани нислэгийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж байгаагаа Австралийн нэр хүндтэй компаниар шалгуулж аудит хийлгэхээр болжээ. Энэ мэтчилэн ухвал өчнөөн олон Австрали, Хятадын хамтарсан бизнесийг түншлэлийг хэлхээг бид харж болно. Тэр байтугай Сидней хотын нийт иргэдийн 50 гаран хувийг Хятад цагаачид эзлэдэг бөгөөд тэд Австралийн олон уул, уурхайн компанид хувьцааг нь эзэмшдэг юм байна.Зөвлөх үйлчилгээ тэр дундаа хуулийн зөвлөх үйлчилгээ нь авилгын хамгийн боловсронгуй хэлбэр гэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ.
”Өдрийн шуудан”
URL:




