Victoria’s secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нууц

Хүн бүр загвар өмсөгчдийн өдөр тутмын амьдралын хэвшил, хоол хүнс, хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн зэргийн талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Тэгвэл “Victoria’s Secret”-ийн хамгийн алдартай загвар өмсөгчид болох Адриана Лима, Дутзен Кроес, Лили Алдридж, Александра Амбросио, Миранда Керр, Розие Хантингтон нар өөрсдийн гоо сайхны нууцаа дэлгэснийг та бүхэнд толилуулж байна.

Сахиусан тэнгэр Алесандра Амбросио: “Би унтахын өмнө нүүрний будгаа заавал арилгадаг. Мөн кокстой ус тогтмол хэрэглэдэг. Коксонд олон төрлийн эрдэс бодис агуулагдахаас гадна биеийг сайн чийгшүүлдэг. Мөн сайхан амттай” хэмээн хэлжээ.

Сахиусан тэнгэр Лили Алдридж: “Өдөрт заавал 7-8 цаг унтдаг. Мөн гоё үнэртэн түрхэх нь өдрийн турш аз жаргалыг мэдрүүлдэг. Би ванилл болон тайвшруулах үйлчилгээтэй үнэртэй усанд дуртай. Гэхдээ хэт ихээр цацах дургүй” гэжээ.

Сахиусан тэнгэр Адриана Лима: “Миний гоо сайхны нууц бол үхрийн нүд, нэрс жимсийг голчлон хэрэглэх явдал. Эдгээр жимс нь маш сайн үл исэлдүүлэгч тул таргалалтын эсрэг үйлчилгээтэй байдаг. Мөн би өдөр болгон дасгал сургуулилт хийдэг. Миний бодлоор дасгал хийхэд хэр их цаг хугацаа зарцуулж байгаад бус, харин хэр эрчимтэй хичээллэж байна вэ? гэдэгт л үр дүн нь оршдог гэж боддог. Би дээс эргэх, бокс тоглох, туухай өргөх зэрэг дасгалуудыг хийдэг. Хөдөлгөөнгүй удаан суух тун дургүй” хэмээн ярьжээ.

Сахиусан тэнгэр Розие Хантингтон: “Би өдөр тутмын нүүрний арчилгааг их чухалчилдаг. Мөн үсний хэлбэр гадаад төрхөнд маш чухал нөлөөтэй тул үс засалтандаа их анхаардаг” хэмээн хэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих