Солонгос руу гэрээт ажилчнаар явуулна гэж залилж, сонгогдсон 20 гаруй УИХ-ын гишүүн бий
УИХ-ын гишүүн А.Тлейхан гэгчийн туслахаар ажилладаг Ш.Айдос нэртэй залуу залилангийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ч торгуулаад өнгөрчээ.
Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн, нэр бүхий компаниуд руу албан бичиг илгээдэг байж.
Уг албан бичиг нь Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого, чиглэлийг дэмжин “Шинэ Монголын хөгжлийн төлөө” төрийн бус байгууллагад хандив өгнө үү? гэсэн агуулгатай байдаг байсан аж. Ийм аргаар тэр 4 сая төгрөг олжээ.
Мөн Ш.Айдосыг шалгах явцад тэрээр УИХ-ын гишүүн А.Тлейханы нэр дээр Баян -Өлгий аймгийн иргэдийг Солонгос руу гэрээт ажилчнаар явуулна гэж залилсан хэрэг нь бас сөхөгджээ. Ингэхдээ бас хүчин төгөлдөр бус гэрээ ч хийсэн байж. Ер нь Солонгос руу гэрээт ажилчнаар явуулна гээд сонгогдсоноосоо хойш алга боллоо гэсэн иргэдийн нэхэмжлэлтэй холбоотой УИХ-ын 20 гаруй гишүүн байдаг гэнэ.
Х.Бадамгэрэл
Гэрэл зураг дээр: УИХ-ын гишүүн А.Тлейхан гэгч
URL:







