Н.Энхбаярын шүүх хурал завсарлалаа

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох долоон тэрбумын авлигын хэргийн шүүх хурал  завсарлалаа. Энэхүү  шүүх хурлыг ТВ9-ээр шууд дамжуулж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн хамт шүүх танхимд хүрэлцэн иржээ.

Шүүх хуралд Н.Энхбаяраас гадна До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар шүүгдэгчээр оролцож байна.

Шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар, харин өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржан, С.Нарангэрэл нар ажиллаж байгаа юм.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих