Д.ЭРДЭНЭБАТ: УИХ-ЫГ ТАРААХ СОНИРХОЛ БАЙВАЛ…
УИХ дахь Ардчилсан намын бvлэг хуралдаад МАН-аас ирvvлсэн гурван хvсэлтэд хариу єгєх шийдвэр гаргаж. АН-ын бvлгийнхэн МАН-ынханд товч бєгєєд тодорхой хариу барихаар бэлджээ.
Ингээд МАН-ын дарга, УИХ-ын гишvvн Є.Энхтvвшинд “Хvсэлтийг чинь хvлээж авах боломжгvй” гэсэн vгээр бэлэг барихаар болж.
Єнгєрсєн долоо хоногийн баасан гарагт МАН-ын дарга Є.Энхтvвшин Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай уулзах vеэрээ нэгдvгээрт, УИХ-ын даргыг сонгох процессыг дахин явуулах, хоёрдугаарт Євєрхангайн тойргийн асуудлыг яаралтай шийдвэрлэх, гуравдугаарт, сонгуулийн таван тойргийн хорооны автомат машинаар тоолсон санал хураалтын дvнг гараар тоолохыг хvссэн аж.
Гэвч Ардчилсан намын бvлэг эл асуудлыг хэлэлцээд, “УИХ-ын даргыг томилох процесс хуулийн дагуу явсан тул УИХ-ын дарга З.Энхболд дахин тамга тэмдэг хvлээлцэх шаардлагагvй гэж vзжээ. Харин Євєрхангайн тойргийн хороонд гарсан сонгуулийн маргааныг УИХ, улс тєрийн нам шийдэх нь хууль эрх зvйн талаасаа боломжгvй. Эл асуудлыг шvvх шийднэ гэдгийг МАН-ынханд уламжлав. Гуравдугаарт, гараар санал тооллого явуулах боломжгvй, УИХ-ын сонгуулийн тухай хуульд автомат машинаар саналын хуудсыг тоолно гээд заачихсан.
Дээрх асуудлыг хуулийн хvрээнд шийднэ гэсэн байр суурьт АН-ынхан хатуу зогсоно гэнэ. Сонгуулийн ерєнхий хорооны зvгээс автомат машинд асуудал байхгvй гэж vзсэн учраас аль нэг улс тєрийн хvчний шаардлагад нийцvvлж ажиллах ёсгvй юм” хэмээн vзжээ.
УИХ дахь АН-ын бvлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зvйлийг тодрууллаа.
-Анхдугаар чуулган хуралдаж, АН-ынхан дундаасаа УИХ-ын даргаа сонгосон. Гэтэл МАН-ын гишvvдээс бvрдсэн Засгийн газар vйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй энэ долоо хоногт ч хуралдах нь байна шvv дээ. УИХ-ыг АН, Засгийн газрыг нь МАН-ынхан удирдан явуулж буй энэ байдал хэзээ цэгцрэх юм бэ?
-Эрх зvйн чадамж нь сонгуулиар дууссан Засгийн газар маш олон шийдвэр гаргаж буйг АН буруутгаж байна. Тиймээс бид ажлын хэсэг байгуулж, тєсєв эдийн засагтай холбоотой асуудлуудыг энэ Засгийн газар ямар хэмжээнд шийдвэрлэснийг судалж байна. Їvнээс гадна УБЕГ-ын vйл ажиллагаа болон цахим vнэмлэх хэвлэх, тараах ажлын явц ямар байгааг шалгах ажлын хэсгийг бvлгээс байгуулаад байна. Тєрийн ажил гацах ёсгvй. Тєрийн эрх нэг намаас нєгєє намд шилжсэн. Тиймээс урагшаа харж л ажиллах ёстой. УИХ-ын гишvvд тєрийнхєє vйл ажиллагааг тасралтгvй авч явах ёстойгоо ард тvмнээс бидэнд хvлээлгэсэн vvрэг гэж ойлгож байгаа.
-УИХ-ын бvтцэд ямар нэгэн єєрчлєлт орох уу?
-УИХ-ын бvтцийг яаралтай байгуулах нь тулгамдсан асуудал яах аргагvй мєн. Єнєєдрийн байдлаар МАН албан ёсоор бvлэг байгуулаагvй. МАН-ынхан 25 гишvvнтэй. Байнгын хороодыг байгуулах нь зайлшгvй шаардлагатай. Шинээр байнгын хороо байгуулах талаар одоогоор яриагvй байна.
-Хууль эрх зvйн хvрээнд МАН-ын бvлэг хэзээ байгуулагдах боломжтой вэ?
-Хуулиар яривал УИХ-ын дарга тамга тэмдгээ авснаас хойш МАН 24 цагийн дотор бvлгээ байгуулах хvсэлтээ УИХ-ын даргад єгєх ёстой. Єнєєдрийг хvртэл МАН энэ бичгээ єгєєгvй байгаа нь хууль зєрчсєн vйлдэл. Їvнээс гарах гарц бvдэгхэн байна. МАН-ынхан бvлэггvйгээр сул гишvvнтэй ажиллах магадлал хуулийн хvрээнд єндєр байгаа. Бидэнд хууль зєрчих эрх байхгvй. Хуулийг нэг нам єєртєє тохируулан хэрэглэдэг зvйл байхгvй болсон шvv гэдгийг анхааруулъя.
-Байнгын хороодыг байгуулахад УИХ-д олонхийг бvрдvvлж байгаа гишvvд МАН-ын тусламжийг авах шаардлагатай. Учир нь, Байнгын хороодод ажиллах гишvvдийн тоо хvрэхгvй шvv дээ?
-Єнєєдєр бид УИХ-ын даргад Байнгын хороодоо байгуулахын тулд гишvvдийн тоог бууруулах санал тавина. Болж єгвєл Байнгын хороодыг энэ долоо хоногт байгуулах хvсэлт тавиад байна.
-УИХ-ын гишvvн Н.Батбаяр єнгєрєгч долоо хоногт чуулганы танхимыг орхин гарсан. Ямар учраас ийм байдал гаргасан талаар албан ёсны тайлбар єгєхгvй юү?
-Н.Батбаяр гишvvний vйлдлийн талаар бид ярилцсан. АН-д нууц гэж байхгvй. Нам дотор жаахан зєрчил байсныг vгvйсгэхгvй. Энэ тийм том зүйл биш. Гэхдээ энэ нь АН-ыг тараах, 1996 оныг давтах, албан тушаалын араас хєєцєлдєєд нэгнийгээ ойлгохоо больсон гэсэн vг биш. Єнєєдєр бvлэг дээр нээлттэй ярилцлага болсон. Энэ ярилцлагад Н.Батбаяр гишvvн єєрєє оролцсон. Тиймээс бидний шийдэл хор уршигтай зvйл болохгvй.
-Хэрэв цаашдаа МАН-тай зєвшилцєлд хvрч чадахгvй бол яах вэ?
-МАН-ын шинэ дарга Энхтvвшин УИХ-ын даргатай уулзсаныхаа дараа ташаа мэдээлэл єгсєн. Тэр юу гэвэл зарим аймгийн машинаар тоолсон саналын хуудсыг гараар тоолохоор болж ойлголцлоо гэж хэлсэн. Ийм яриа болоогvй. УИХ-ын дарга болон МАН-ын дарга нар хууль хяналтын байгууллагын шийдвэргvйгээр хууль зєрчиж хоорондоо ойлголцоно гэж байхгvй. Єнєєдєр АН, МАХН-МЇАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчид энэ УИХ-д олонхи байгаа нь vнэн. Гэхдээ бид олонхи гээд хvчээр асуудлыг шийдэхээс татгалзаж байгаа нь vнэн. Тийм ч учраас Дэмбэрэл даргыг дєрєв хоног хvлээсэн нь vнэн. Монголын маргааш байдаг гэдгийг Дэмбэрэл дарга хоёр удаа хэлсэн нь ч vнэн. Бид маргааш гэж ажлыг хойш тавьж болохгvй. Єнєєдрийг хvртэл бид хvлээцтэй хандаж байгаа. Бvгдээрээ нийлж, улс орны ажлыг урагшлуулах цаг болсныг хэлье. Хууль бус vйлдэл рvv хэзээ ч явж болохгvй. Урьд нь тохиролцож байсан юм, одоо тохиролцъё гэдэг ойлголт энэ сонгуулийн маргаашаас байхгvй болсон гэдгийг улстєрчид ойлгох хэрэгтэй. Хэрэв тєрийн ажлыг санаатай гацаах, тєрийг тараах сонирхол байгаа бол ард тvмэндээ шууд хэл. Харин улс тєрийн тайзан дээр хоёр хувилбартай жvжиг тавьж болохгvй. Бидэнтэй хамт урагшаа явах байх гэж МАН-д найдаж байгаа шvv.
ardchilal
URL:













