Академич С.Нарангэрэлийн сэтгэлгээ нь хоцрогдсон уу
Академич С. Нарангэрэл нэр төр алдар хүндээ сэргээлгэх асуудлаар шүүхэд хандаад байна. Учир нь УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х. Тэмүүжин “Ардчилал” сонины 2011 оны хоёрдугаар сарын 24-ны өдрийн дугаарт өгсөн ярилцлагандаа нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан хэмээн С. Нарангэрэл шүүхэд хандаад байгаа аж.
Уг ярилцалаганд “Тэр хүний буюу /С. Нарангэрэлийн/ сурч мэдсэн зүйл одоо хуучирч, хоцрогдсон. Учир нь социалист дэглэмийн үед дээд боловсрол эзэмшсэн болохооор түүгээрээ л сэтгэж байгаа” хэмээн ярьсан юм. Гэтэл энэ шүүмжлэлийг өөрийг нь гутаасан хэмээн үзэж байгаа аж.
Нэгэн болосролтой хүний хэлж байсан үгийг сануулахад “Социализмын үеийн ахмадуудыг шүүмжилж болдоггүй. Тэд өөрийнхөө арьсыг л хамгаалдаг” гэсэн үгийг нотолж байгаа мэт харагдлаа. УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин түүнийг шүүмжилж байна гэж нийгэм харж байтал Академич С. Нарангэрэл өөрийнхөө нэр хүндийг унагаалаа хэмээн үзэж байгаа нь энэ сэтгэлгээний хоцрогдол уу.
Г. Гэрэлт
URL:




