Хүрэл медаль Женкогийн сэтгэлд хүрсэнгүй

УИХ-ын гишүүн, Мон­голын Жүдо Бөхийн хол­бооны ерөнхийлөгч Х.Бат­тулга энэ удаагийн Олим­пийн анхны медалийг голов бололтой. Тэрбээр Лондонд оччихсон, тамирч­дынхаа бэлтгэлд анхаарч, дэвжээнд гарахад нь сэтгэл, зүрхээрээ хамт барилдаж байна.

Тиймээс ч монголчуу­дынхаа итгэл найдварыг алдалгүй хүрэл медаль хүртсэн С.Ням-Очирийг өөрийнхөө хүч бололцоог бү­рэн ашиглаж чадсангүй хэмээн чамлангуй байгаа сурагтай. Үүнийгээ ч эрхэм ги­шүүн тайлбарлаж “С.Ням-Очир маань Олимпоос ме­даль хүртсэн нь гайхалтай амжилт.

Гэхдээ түүнээс илүү их хүч, хурд гарах боломж байсан. Даанч ашиглаж чад­сангүй” хэмээжээ. Өөрөө тамирчин хүн болоод ч тэр үү, мань хүн монголчуудын чамлахаар чанга атга гэж буй хүрэл медалийг чамлангуй л байна даа.


URL:

Сэтгэгдэл бичих