“3000 хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага “Оюуны чадвар” төвтэй хамтран “3000 хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. 3000 хүүхэд хамрагдах энэхүү хөтөлбөрийг орон нутгийн хүүхдүүдийг чадваржуулах, оюун ухаан, бие бялдрыг нь хөгжүүлэх, байгаль орчиндоо ээлтэй, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад өсвөрийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэхийн тулд зохиож байгаа юм байна.

Долоодугаар сарын 27-ноос ирэх есдүгээр сарын 5 хүртэл хэрэгжих эл хөтөлбөрийн хүрээнд таван удаагийн явган аялал, “Flash mob” бүжгийн тэмцээн, “Залуу удирдагч хөгжил” өдөрлөг зохион байгуулж, төрөл бүрийн дугуйлан, секцүүдэд хүүхдүүдийг хамруулах гэнэ.

Б.НАСАНЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих