Найзынхаа эхнэрт эр олж өгдөг болжээ+18
Хүний амьдралд хөгийн юм их тохиолддог билээ. Найзынхаа эхнэрийг эрчүүдтэй танилцуулан урамшуулал авдаг хүн хүртэл байна гэхээр амьдрал гэдэг арвин баялаг юм даа.
Тэрхүү эрийг Галаа гэнэ. Галаа хэдийгээр өндөр ёс суртахуунтай, сэтгэл санаа хэвийн нэгэн боловч найзынхаа эхнэрийг бусдад зуучлах маягаар садар самуун явдлыг өөгшүүлж яваа нэгэн аж. Гэхдээ энэ нь ганцхан түүнээс болсон хэрэг биш юмсанж. Түүний ганц найз болох Батболдын эхнэр Ундраа хэмээх увайгүй хүүхэн ийм байдал үүсэх эхлэлийг өөрөө тавьсан байна. Уг нь Ундраа хэн ч харсан даруу төлөв сайхан хүүхэн аж. Тэр ч байтугай мэдлэг боловсрол сайтай, тодорхой хүрээнд нэр хүндтэй ер нь л арван хуруу тэгш гээд хэлчихэд болохоор нэгэн юмсанж. Гэвч хормой хотны явдалд дуртай хэнтэй ч хамаагүй нэг хөнжилд ороход бэлэн дэндүү тачаангуй зантай аж. Түүний энэ занг Галаа найзынхаа гучин насны төрсен өдрийн баярыг тэмдэглэх үедээ мэджээ. Галаа найзтайгаа төдийгүй найзынхаа эхнэр хүүхдүүдтэй жигтэйхэн дотно харьцаатай байжээ.
Гэвч энэ нөхөрсөг сайхан харьцаа нууц амрагийн явдал болон өргөжсөн байна. Найз нь гучин нас хүрсэн тэр едөр Галаа чухам л өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа юм шиг идээ будааг хайрцаг хайрцагаар нь тэвэрч очоод нижгэр том найр цэнгээн үүсгэжээ. Энэ үед түүний эхнэр гадаадад аялалаар явчихсан байсан учраас тэрбээр хамт ажилладаг Очироо хэмээх залууг дагуулан очсон байж. Төрсөн өдрийн баяр ч нижгэр болж Галаагийн найз Батболд хэт их баярлаж хөөрсендөе бас хатуу сархаднаас шаргуухан уусандаа болоод маш хурдан соггож ямар ч ухаангүй тас үсрэн унажээ. Галаа ч бас нэлээн согтсон байж.
Галаагийн дагуулж очсон Очироо ч бас нэлээн согтсон байж. Орой болох үед Галаа, Очироо хоёр гэр гэрийн зүг явахаар боссон ч Батболдын эхнэр Ундраа учиргүй хориглож “Манайд хоноод яв. Хэдүүлээ тухтай сууж байгаад унтацгаая” гэснээ Галаад хандан “Найзыгаа ятга л даа. Надтай ханьтай жаахан суу л даа” хэмээн хошуугаа цорвойлгох нь халаг гуйсан юмсанж. Галаа янз бүрийн юм бодсонгүй “Нээрээ тэгье. Хоёулаа энд хоночихоод еглөө хамт ажилдаа явъя” гэж ятгаад Очироог гэр лүү нь явуулсангүй. Тэр гурав үргэлжлүүлэн наргиж байгаад шөнө болох үед унтахаар хэвтжээ.
Галаа Очироотойгоо хамт том өрөөнд нь зэрэгцэн хэвтсэн бол Ундраа нөхөртэйгөө хамт жижиг өрөөндөө унтсан юмсанж. Гэтэл шөнө дундын үед хажуухан талд нь эмэгтэй хүн тачаадан гиншиж эрэгтэй хүн хүндээр амьсгаадах чимээ гарч Галааг сэрээж орхижээ. Яг хажууд нь эр эм хоёр нүгэл үйлдэж буй чимээ сонссон Галаа чих тавибал найзын нь эхнэр Очироотой үүлэн борооны ажил хийж байгаа нь тодорхой болсон байна. Тэр ч байтугай их л хагсарч яваа хүн шиг тун ч тачаангуй аашилж байсан бөгөөд бүр Очироогийн дээр гаран гэзэг үсээ сэгсэгнүүлэнсексдэж Галаагийн гайхашийг барсан байна.
Очироог явуулахгүй гээд байсан нь ийм учиртай байжээ энэ ч ёстой улаандаа гарсан садар эм байна даа очиж очиж нөхрийнхөө ганц найзын хажууд ичих ч үгүй ийм юм хийгээд байхдаа яахав дээгэж бодсон тэрбээр тэвчилгүй үсрэн босч ирээд “Найзыг минь доромжиллоо” хэмээн Очироогоо зодно цохино гэж бөөн юм болсон аж. Гэтэл Ундраа айж ичих нь бүү хэл харин ч бүр “Би өөрөө өдсөн юм. Тэглээ гээд чи яах юм бэ? Өөрийнхеө гэр оронд хэнтэйгээ яах нь миний эрх. Хэрвээ уур чинь хүрээд байвал бэлгийн сулралтай найзыгаа аваад эндээс явахгүй юу” гэж цамнаад зогсохгүй “Чи л найздаа хэлэхгүй бол тэр ийм явдал болсоныг мэдэхгүй. Хэрвээ чамайг амаа хамхиж чадна гэвэл би чамд менгө өгнө шүү” хэмээн хэлжээ.
Галаа мэдээж байдагаараа уурласан байна. Гэвч сайн найзынхаа тогтсон амьдралыг үрэн таран хийх сэтгэл түүнд байсангүй. Тиймээс удалгүй зөөлерч “Чи дахиж миний нүдэнд ийм байдалтай битгий харагдаарай. Ийм юм болсоныг би мартая” гэж хэлээд буруу харан хэвтсэн юмсанж. Гэтэл тэр шөнеөс хойш удалгүйУндраа түүнтэй уулзаад “Би чамд итгээд зовлонгоо яръя. Хоёр хүүхдээ бодоод л тэвчиж яваа болохоос биш би өөрийгөө бодсон бол найзаас чинь аль эрт салах байсан. Би чамтай хамт ирдэг Очироотой дахиж уулзмаар байна.
Чи туслаач. Хамаа алга би чамд мөнгө өгье” хэмээн хэлсэн юмсанж. Түүний үгийгсонсоод Галаагийн дургүй хүрч “Би чамайг нууц амрагтай болоход зуучлах болж байна уу. Нэртэйгээр нь чи биеэ үнэлээч” гэж уурлаж загнасан боловч тэр өдрөөс хойш Ундраа түүн рүү зогсоо зайгүй утасдан өмнө нь сөхрөх нь халаг царай алдаж “Чамаас өөр хэн миний зовлонг ойлгох юм бэ? Чи өөрөө нүдээрээ хараа биз дээ.
Би ямар олигтойдоо эр хүний өвөрт өөрөе орох юм бэ?” гэж уйлагнасан учраас нэг удаа Очироо тэр хоёрыг зориуд уулзуулан найзынхаа эхнэрийн дур тачаалыг хангасан байна. Гэтэл түүнээс хойш Ундраа байсхийгээд л “Чи намайг аятайхан хүнтэй танилцуулаад өгөөч. Би худлаа үнэн ч гэсэн нэр хүндтэй хүн болохоор эр эргүүлээд явах хэцүү байна” гэж гуйх болжээ. Галаа “Би эр нийлүүлдэг хүн биш” гэж уурлаж нүүр өгөхгүй нэг хэсэг явсан боловч сүүлдээ Ундраагийн амласан мөнгөнд болсон ч юмуу найзындаа хэн нэг эрийг дагуулан очоод наргиж цэнгэдэг улмаар найзыгаа тасалж унагаад эхнэрийг нь нөгөө хүнийхээ өвөрт оруулдаг болсон байна.
Наргиан цэнгээний бүх зардалыг Ундраа гаргах төдийгүй нөхрийгөө хэзээ яаж тасалж унагаах вэ гэдгийг хүртэл чадамгай зохион байгуулдаг болсон байна. Галааг даган найзынд нь очоод үнэгүй дайлуулж цайлуулаад зогсохгүй үнэгүй хүүхэн эдэлж бах таваа хангадаг Очироо мэтийн дөрөв таван залуу ч бий болжээ. Найз нь эхнэрийн нь шалиг явдлыг ийнхүү дэвэргэж хамжигч туслагч болж байгааг хөөрхий найз нь огтхон ч сэжиглэхгүй даруй таван жил болж байгаа юмсанж.
URL:




