”Рио Тинто” групп ”Айвенхоу Майнз” 510 сая ширхэг нэгж хувьцааг эзэмшиж байна
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” групп “Айвенхоу Майнз” компанийн эзэмшлийн хувьцааны 51 хувь буюу 133.6 сая ширхэг хувьцааны төлбөр 935 сая ам.долларыг өчигдөр төлжээ. Канадын Айвенхоу Майнз компани дахь эзэмшлийн хувьцааг 51 хувь болгож өсгөснөөр “Рио Тинто” Оюутолгой төслийн гол гүйцэтгэгч болж, менежментийн багийг удирдах болсон юм.
“Рио Тинто” групп “Айвенхоу Майнз” компанийн нэгж хувьцааны үнэд долоон ам.доллар төлсөн бөгөөд одоо тус компанийн нийт 510 сая ширхэг хувьцааг эзэмшиж байна.
Х.Өнөр
URL:




