Хятадууд Е Швенийг үр хөврөлийн аргаар бүтээсэн үү?

Е Швень гэх 16 настай хятад охин “Лондон 2012” олимпийн наадмын хамгийн том сенсаци болоод  байгаа билээ. Усанд сэлэлтийн төрлөөр дэлхийн хоёр рекордыг эвдэж чадсан өсвөр насны тамирчны амжилтанд ОУОХ итгэхгүй байгаагаа мэдэгдэж сэргээшийн шинжилгээнд оруулсан юм. Гэсэнч сэргээшийн хариу сөрөг гарсан нь олны гайхшралыг төрүүлээд байгаа гэнэ.

Энэ талаар албаны хүмүүс олон янзын таамаглал дэвшүүлж байгаа бөгөөд магадгүй Хятад улс олон жилийн өмнөөс олимпод зориулан үр хөврөлийн аргаар охиныг бий болгосон эсвэл ретропропен гэх бодисыг хэрэглэсэн байж болох юм гэжээ. Ретропропен нь олон жилийн өмнө хүний биед орсон бол мутацид орж сэргээшийн шинжилгээгээр илрэх боломжгүй байдаг байна.

Харин энэ тухай Е Швень болон хятадын зүгээс эрс няцааж байгаа юм. Охины аав хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “Тэд миний охиныг сэргээш хэрэглэсэн гэж гүтгэхэд миний уур дээд цэгтээ тултал хүрсэн, шинжилгээний хариу гарсаар байхад ингэж байгаад эцэг хүний хувьд гомдож байна” гэжээ.

Хэдийгээр хятадын зүгээс ийм мэдэгдлүүдийг удаа дараалан хийж байгаа ч ОУОХ техник биш л бол усан дотор ингэж хурдлах боломжгүй гэж үзсээр байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих