Н.Төгсцогт: Одоо хоёрхон даваа үлдсэн, заавал тэнд хүрэхийг хүсч байна
Лондонгийн олимпийн хүрэл медалийн эзэн болоод байгаа Н.Төгсцогт саяхан 11.00 цагийн үед Фейсбүүк хуудсандаа өөрийн сэтгэгдлээ үлдээжээ. Тэрээр “Дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпийг харж, ах нарынхаа тоглолтыг шимтэн үзэж байснаа тод санаж байна. Тэр үед олимп гэдэг миний хувьд тээр алсад гэрэлтэх од шиг л хол төсөөлөгдөж байсан. Гэсэн ч би зөвхөн үүнд л зорьсон. Ямартаа ч зорилгынхоо үзүүрээс атгаад авлаа. Маш их баяртай байна. Одоо хоёрхон даваа үлдсэн. Заавал тэнд хүрэхийг хүсч байна. Надад халуун дулаан энерги илгээсэн та бүхэндээ баярлалаа” хэмээсэн байна.
Тиймээ чамд хоёрхон даваа байгаа. Тэгээд олимпийн аварга болно. Монголчууд үүнийг л хүлээж байна. Түүний төлөө сүсэглэн залбирч , хөх тэнгэртээ мөргөж сууна.
Л.Тамир
Оллоо.мн
URL:




