УИХ-ын нэгдсэн чуулган 15.00 цагаас зарлагджээ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 15.00 цагт зарлагдсан байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаар хэнийг томилох болон УИХ-ын дэд дарга нарыг сонгоно.

УИХ-ын дэд даргын хувьд АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тус бүр нэг дэд дарга сонгох ажээ. Сонгогдсон гишүүдийнхээ тоогоор МАН бүлэг байгуулж, дэд дарга сонгох байсан ч тэд чуулганы хуралдаанд оролцоогүй тул ийнхүү дэд даргатай болох боломжгүй болжээ.

Харин байнгын хороодын дарга нарын хувьд одоогоор УИХ-ын дараах дөрвөн байнгын хорооны дарга нар сонгогдчихоод байна.

-Байгаль орчны байнгын хорооны дарга нэр дэвшигч Г.Баярсайхан,
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшигч Ц.Цолмон,
-Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигч Ц.Даваасүрэн
-Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшигч Б.Гарамгайбаатар

Өнөөдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гадна Өргөдөл гомдлын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодын дарга нарыг томилох юм.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих