МУГТ П.Сэрдамба олимпоос медаль аваагүй нь “Мон Уран”-ы Б.Наранхүүгийн буруу гэнэ

2008 оны Бээжингийн олимпоос алт мөнгөн медаль хослуулан авсан монголчууд энэ удаагийн Лондонгийн олимпоос илүү ихийг хүсч байсан. Тэр дундаа 2008 оны олимпийн медальтнуудад нэлээд найдвар тавьж байлаа. Жүдо болон боксын  төрлөөр сүүлийн үед ихээхэн амжилт үзүүлэх болсон манайхны хувьд П.Сэрдамба гавъяатыг гарцаагүй нэг медальтай ирнэ гэж итгэж байсан ч тэрээр энэ удаагийн олимпоос ганзага хоосон ирлээ.

Гэвч ялж, ялагдана гэдэг спортын бичигдээгүй хууль хойно, хэн л бэлтгэл сургуулилт сайтай, аз од нь гийсэн байна тэр хүн ялдаг. Ямар нэгэн ялагдлынхаа дараа үргэлж л буруугаа бусдад тохдог муу зантай Монголчуудын хувьд гавъяатынхаа ялагдалд хаа байсан УИХ-ын сонгуулийг буруутгах болжээ.

Бүр тэр дундаа УИХ-ын шинэхэн гишүүн Б.Наранхүүг буруутай гэж онцолж байх юм. Учир нь гавъяат маань өнгөрсөн сонгуулиар “Мон-Уран”-ы Б.Наранхүүг дэмжиж ажилласан бөгөөд Дундговь аймгийн бүх л сум, багуудаар түүнтэй хамт аялсан гэнэ лээ. Тиймээс бэлтгэл сургуулилт хийх цаг бага байсан гэх юм билээ. Хэрэв сонгуулийн сурталчилгаанд явалгүйгээр бэлтгэл сургуулилтаа хийсэн бол магадгүй эхний тулаандаа ялагдал хүлээхгүй л байсан болов уу.
Г.Мөрөн uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих