Монгол-Солонгос бизнес эрхлэгчдийн нөхөрсөг уулзалт болно
Солонгос Монголын бизнес эрхлэгчид энэ сарын 31-нд нөхөрсөг уулзалт болно. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 20 гаруй бизнес эрхлэгч манай улсад ирэх юм. БНСУ-ын төлөөлөгчид дунд зочид буудал, аялал жуучлал, барилга угсралт, мэдээллийн технологи, цахилгаан бараа, бөөний болон жижиглэнгийн худалдаа, гурилын үйлдвэр, банк санхүү, аудит, эмийн үйлдвэр, супермаркет, вааран эдлэлийн үйлдвэр, тээвэр зуучлал эрхлэгчид байгаа гэнэ.
Б.Дэжид
URL:




