Манайд 12 баллын газар хєдлєлт болохгvй гэх газаргvй
Японд болсон газар хєдлєлт манай улсын Одон орон, геофизикийн газарт хэрхэн бvртгэгдсэн болон Монголд нєлєєлєх эсэхийг Одон орон, геофизикийн газрын судалгааны ажилтан Л.Сэлэнгээгээс тодрууллаа.
-Єнгєрсєн баасан гарагт Японд асар хvчтэй газар хєдлєлт боллоо. Тvvнээс хойш vргэлжлэн хєдєлсєєр байгаа гэсэн мэдээлэл байгаа. Танай тєвд газар хєдлєлт хэрхэн бvртгэгдэж байна вэ?
-Одоогоор байдал арай намжсан байна. Газар хєдлєлт болсны маргааш буюу єнгєрсєн бямба гарагт єглєєний 08.00 цагаас эхлээд єдрийн 15 цаг хvртэл магнитут нь таваас дээш хєдлєлт 60 гаруй бvртгэгдээд… байна. Яг газар хєдєлж байхад 150 гаруй хєдлєлт болж байсан бол буурсаар байна гэсэн. Єнєєдрийн байдлаар /єчигдєр/ бол бараг бvртгэгдсэнгvй.
-Японд болсон газар хєдлєлтийн баллыг янз бvрээр хэлж тайлбарлаж байна. Яг хэдэн баллын газар хєдлєл болсон юм бэ?
-Япон газар хєдлєлєє долоон баллаар хэмждэг юм билээ. Гэхдээ энэ газар хєдлєл 12 баллын хvчтэй. Єєрєєр хэлбэл хамгийн хvчтэй газар хєдлєл болсон.
-Манай улсад энэ газар хєдлєл нєлєєлєх vv?
-Яг шууд нєлєє бол байхгvй. Гэхдээ жаахан чичирхийлэл мэдрэгдэж байгаа. Харин цаашид энэ хэмжээний газар хєдлєл болохгvй гэх газаргvй. Хятадад єнгєрсєн жил газар хєдєллєє. Чили, Индонезид ч гэсэн хvчтэй газар хєдєлсєн. Одоо Японд хєдєлж байна. Манай улс Японтой адил Ази, Европын хавтангийн дунд оршдог. Тэгээд ч Монголд газар хєдлєлтийг идэвхжил 5-6 жилийн ємнєєс ажиглагдаж эхэлсэн. Ердийн 1-2 баллын газар хєдлєлт байнга л ажиглагддаг. Тvvнээс гадна хvчтэй газар хєдлєлт хоёр удаа болсон. 1905 оны Булнайн газар хєдлєлт байна. 1957 онд Баянхонгор аймгийн Богд суманд 12 баллын газар хєдлєлт болсон. Тэр vед хvн амын нягтрал багтай, хvн ам цєєнтэй байсан болохоор хохиролгvй vлдсэн. Одоо тийм хэмжээний газар хєдлєл болохгvй гэх газаргvй.
Н.ПУНЦАГ
mongoliin medee
URL:













