Оюутны виза картын захиалга өнөөдөр эхэлнэ
Хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчдог. Харин өнөөдрөөс оюутны хөнгөлөлтийн виза картны захиалга эхэлж байна. Монголын оюутны холбооны зүгээс нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картыг нэмэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн жилийн тухайд 96 мянган оюутан автобусаар хөнгөлөлттэй үйлчлүүлж байжээ. Энэ нь нийт оюутнуудад хангалттай хүрэлцдэггүй байна.
Б.Дэжид
URL:




