Андуурагдсан ч алдаршиж амжсан эмэгтэй

Сильвестр Сталлонегийн тоглосон “Баригдашгүй-2” киноны нээлтийн үеэр гэрэлд цохиулсан үлэмж хэмжээтэй силиконон уруултай эмэгтэйг сэтгүүлчид анхандаа түүний ээж гэж андуурсан байна. Гайхалтай биеийн галбиртай, нүүрэндээ сонин янзын мэс ажилбар хийлгэсэн хижээл насны эмэгтэй дээдсийнхний үдэшлэг дээр олны анхаарлыг зүй ёсоор татсан билээ. Энэ эмэгтэй дуртай нь аргагүй папарацци нарын өмнө зогсч зургаа авахуулж байснаас гадна хүмүүс түүний гадаад үзэмжийг хараад бараг ухаан нь балартаж байлаа. Тэгвэл энэ нууцлаг эмэгтэй Сталлонетай ямар ч холбоогүй нэгэн гэдэг нь тодорхой болов.

Түүнтэй холбоотой шуугиан намжиж амжаагүй байтал дарвагар уруултай тэр эмэгтэй Сталлонегийн ээж биш харин ямар нэг аргаар дээдсийн үдэшлэгт нэвтэрч чадсан үл таних нэгэн гэдэг нь тогтоогджээ. Үүнийг батлах мэт зарим нэг сонин, сэтгүүлүүд Сталлонегийн ээж Жекигийн сүүлийн хэдэн жилийн туршид авахуулсан гэрэл зургуудыг нийтлэв. Тэдгээрийг харвал Сталлонегийн ээж тэр эмэгтэйгээс хамаагүй даруу зүс царайтай болох нь тодорхой байна. Ээжийнх нь уруул бага зэрэг силикондсон ч гэлээ нээлтэд оролцсон эмэгтэйнхээс арай бага байгаа юм.

Зарим нэг сэтгүүлчид тэрхүү үдэшлэг дээр Ивон Уэлдон гэдэг эмэгтэй гэрэлд цохиулсан гэж үзэж байна. Тэр эмэгтэй уг киноны продюссерүүдийн нэг Лес Уэлдоны ээж билээ. Энэ дүгнэлтийг үл таних эмэгтэйн Facebook дахь хуудсыг үзээд хийж болно. Түүний ойр дотны хүмүүс дотор Уэлдоноос өөр алдартай хүн байхгүй аж. Гэхдээ энэ мэдээлэл мөн л батлагдсангүй.

Учир нь, Сталлоне, түүний ээж, Ивон Уэлдон нарын хэн нь ч ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Барууны сэтгүүлчид Сталлонегийн ээж Жекиг Ивоны адилаар пластик мэс ажилбар хийлгэх дуртай нэгэн гэдгийг нь олж мэджээ. Зарим нэг мэдээллээр бол Сталлонегийн эх ийм ажилбарт 100 мянга гаруй доллар зарцуулсныг хайртай хүү нь халааснаасаа гаргаж өгсөн гэдэг.


URL:

Сэтгэгдэл бичих