Талбайн даварсан эзэд явган зорчигчоос төлбөр нэхэх вий

Нийслэлийн иргэдийг хамгийн их бухимдуулдаг нь зам, түүнтэй холбоотой асуудал гэхэд маргах хүн олон гарахгүй

болов уу. Замын түгжрэл иргэдийг өглөө, оройгүй бухимдуулна. Цаашилбал, авто зогсоол хэмээх “толгойны өвчин” өдөр бүр асуудал үүсгэнэ.

Хотын удирдлагууд авто зогсоолын асуудлыг ший­­дэх талаар өөрсдийн ажлаа хийсэн гэж үздэг. Ингэж үзэх ч үндэслэлтэй. Учир нь, Нийслэлийн За­саг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 80 дугаар тогтоолоор Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төл­бөртэй зогсоолын үйл­чилгээг бий болгосон юм. Харин энэ тогтоолынхоо хэрэгжилт, байгуулсан авто зогсоолынхоо үйл ажил­лагаанд  хяналт тавих зэр­гийг ор тас мартсан гэлтэй.

Тэд эхний ээлжинд УДЭТ-ын өмнөх талбай, Хангарьд ордон, Спортын төв ордон зэрэг гурван байр­шилд төлбөртэй зог­соол байгуулсан. Өөрөөр хэлбэл, эдгээр зогсоол НИТХ-ын гаргасан дагаж мөр­­дөх журмын  дагуу үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг.

Гэтэл зогсоол байгуулах зөвшөөрөл байхгүй, өөрийн дураар зогсоол бий болгож, иргэдээс төлбөр авах явдал олширчээ. Ялангуяа то­моохон худалдааны төв, ал­бан байгууллагуудын үүдэнд төлбөргүй зогсоол бай­на гэдэг үлгэр болжээ.

Тухайлбал, “Гранд” пла­­загийн авто зогсоолд хэд­хэн минут зогсох төдийд 1000 төгрөг.  “Орон зай” төвийн өмнөх талбай ч мөн адил. Цөөн тооны төлбөргүй авто зогсоол байх ч тухайн байгууллагын ажилчид өөрс­­­дийн машинаа бүтэн өдөр­жин тавьчихна. Үүнээс болж иргэд нэгдүгээр эгнээ, орон сууцны орцны үүд, байшин барилгын булан тохойг бараадуулан машинаа тавьдаг. Энэ нь замын түгжрэл, ачааллыг нэмж, асуудал, бухимдал үүсгэдэг. Уг нь төлбөртэй зогсоолыг албан ёсны журмын дагуу байгуулбал эдгээр асуудал шийдэгдэх боломжтой. Ха­рамсалтай нь дүрэм, журмыг дагадаг газар алга.

Журамд зааснаар ту­хайн төлбөртэй зогсоол бат­лагдсан зураг төслийн да­гуу байгуулагдсан байх ёстой. Мөн төлбөр хураах зориулалтын төхөөрөмж байрлуулан, үйлчилгээнээс олсон орлогын 60 хувийг Авто замын санд төвлөрүүлж, зогсоолын тохижилтын асууд­лыг бүрэн хариуцаж, шаардлагатай засвар үйл­чилгээг цаг тухайд хийнэ хэмээн журамд заажээ.  Мөн энд зогсоолын үнийг ч нарийн зааж өгсөн.

УДЭТ-ын өмнөх талбай, Хангарьд ордон, Спортын төв ордны зогсоолыг “Улаан­баатар зам ашиглалт, арч-лалт” компани хариуцдаг бөгөөд иргэдэд дараах тари­фаар үйлчилдэг.

Автомашинаа 30 минут тавих бол 500 төгрөг, 30-60 минут бол 1000, 60-90 минут бол 1500 төгрөг, 90-120 минут бол 2000 төгрөгийн түрээс төлнө. Харин 120 минутаас хэтрүүлэн тавьсан тохиодолд цаг тутамд 3000 төгрөгийн торгууль төлдөг байна.

Гэтэл Соёлын төв өр­гөөний арын авто зогсоол цаг тутамд 1500 төгрөг, “Орон зай” төвийн зогсоол ороод, гарахад л 1000 төг­рөг, Баянгол дүүргийн Тат­варын хэлтсийн гаднах талбай орох бүрт 500 төгрөг авах жишээтэй. Тэдний үзэж байгаагаар өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр дээрх талбайд авто зогсоол байгуулах, хэдэн төгрөг авах зэрэг нь бүрэн эрхийн асуудал гэнэ.

“Орон зай” төвийн авто зогсоолын ажилтны хэлж буйгаар “Заавал стандарт, дүрэм журам баримталж, дагах шаардлагагүй. Цаг­даад торгуулж байхаар энд төлбөрөө төлөх нь иргэдэд дээр” гэнэ. Нөгөө журамд зааснаар ажилчдын зориулалтын хув­цас, төлбөр хураах тө­хөөрөмж, тохижилт гээ­чийг энэ зогсоолоос олж хар­сангүй. Мөнөөх журам энд огт үйлчилдэггүй бололтой.

Наранд зогсож ха­лууц­сандаа ч тэр үү, үйлч­лүү­лэгчдийг зандарсан, бу­химд­сан нэгнийг л олж ха­­рав. Тэр хүн машин оруулж, гар­гах автомат хаалтыг ор­­лодог бололтой юм. Ма­шин орж гарах бүрт зэ­вэнд идэгдсэн урт гинжийг зөөж байрлуулж байлаа. Энэ мэт учир нь үл олдох, эмх замбараагүй байдалд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болжээ.

Шинээр  ашиглалтад       ор­сон барилга, байгуу­лам­жийн эзэд байшин­гийн­хаа ойр орчмын бүх талбайг “Манай эзэмшил” хэмээх болжээ. Энэхүү “хууль бус өмчлөл” энэ мэтээр газар ав­саар байна. Даварсан “тал­байн эзэд” нэг л өдөр явган зорчигчдоос төлбөр нэхэж эхлэх вий дээ.

 

Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих