У.Хүрэлсүх Х.Баттулгад үнэн үгээ хэлэв

Өчигдөр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан хоёр телевизийн камерын өмнө, олон гэрчүүд дунд зодолдож дуулиан дэгдээлээ. Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж намын нөхөр Ж.Сүхбаатарыг өрөөндөө боож унагасан бөөн дуулиан дэгдэж байсан.

Гэвч түүний үйлдлийг сэтгүүлчид гэрэл зураг, видео бичлэгээр баталгаажуулж авч чадаагүй юм. харинэ нэ удаа У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын зодоон ёстой олны нүдэн дээр болж хэдэн минутын дараа вэб сайтуудаар тархсан юм.

Үүний дараахан УИХ-ын гишүүн Х.Баттулга twitter-ээр У.Хүрэлсүхэд хандаж “Хэнд юугаа гайхуулаад байгаа юм, камерын мөнө тодроод л” гэснэ хатуухан үгийг шидэв. Хариуд нь У.Хүрэлсүх “Би цэргийн алба хаасан эр хүн. Доромжлолыг тэвчсэнгүй ээ. Өнөөдрийн үйл явдлын төлөө би та бүхнээс уучлал гуйж байна. Тэвчээрт хязгаар бий” хэмээн их гэмшингүй үнэн үгээ хэлжээ.

Тэгэхээр цэргийн алба хаасан эр хүн бүр тэвчээр нь алдарвал хэн нэгнийг шанаадаад авчих энгийн зүйл болж байна. Энд хууль яриад байх шаардлагагүй бололтой. Түүнээс нударганы амт үзсэн Г.Баярсайхан гишүүн ч сайн үг сонсохгүй бололтой. Г.Баярсайхан гишүүний “Би зодуулсан, хууль шүүхийн байгууллагаар шалгуулна. Бүрэн эрхэд минь халдлаа” хэмээх олон үг нь түүнийг өрөвдүүлэх бус эсэргээр нь арчаагүй байдалд оруулж байна гэх  бодолтой хүмүүс олон байна.
www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих