“Шууд”-арсан телевизүүд
Мэдээ гэж дөнгөж сая болсон биш, харин яг одоо болж байгаа үйл явдлыг шууд дамжуулахыг хэлдэг болсон өнөө цагт манай телевизүүд чадах чинээгээрээ “шууд”-арч байгаа юм. Өчигдөр Японд газар хөдөлснөөс хойш “Ийгл” ба “Шууд” телевизүүд үүрээр хэдхэн цаг “дугхийсныг” эс тооцвол зогсоо зайгүй ажиллажээ. Онцлог гэвэл үйл явдлыг Японоос биш, харин Японоос шууд дамжуулсныг тайлбарлан үзүүлж эхлээд яваандаа утсаар Японтой, үзэгчидтэй ээлжлэн холбогдсон, үе үе Гадаад яам, МИАТ, ОБЕГ-аас хийсэн сурвалжлагуудыг үзүүлж тайлбарласан, бас Японд суугаа монголчуудыг бүртгэсэн, тэдний нэрсийн жагсаалтыг танилцуулсан, Японыг мэдэх зочдыг урьсан студийн шууд нэвтрүүлгүүд юм. Өчигдөр шөнө “Ийгл”-ийн гэнэн үзэгчийн гаргасан “нэг аймгийн нутаг дэвсгэр”-ийн маргаан өглөө гэхэд “Шууд” дээр залган үргэлжилж газар нутгаа Японд биш, харин тэр эрийг Японд өгөх хүртлээ яриа ширүүсчээ.
Өглөө бусад сувгууд ээлж дараалан сэрж мэдээ, сурвалжлагуудаа үзүүлж эхэллээ. Газар хөдлөлт, цунамын дараах цочоо аажмаар гарч байгаа болохоор өөр “шууд”-рах телевиз гарахгүй.
URL:













