“Шанаанд дуртай” Г.Баярсайхан гишүүн Э.Бат-Үүл баатарыг бас тулаанд дуудсан гэнэ үү?

Сүүлийн үед “хэвлэлийн од” болоод байгаа, од  ч гэж дээ “шившиг” болоод байгаа тэр хэн бэ? Сүүлийн үед олон нийтийн дунд “баатар” болоод байгаа, баатар ч гэж дээ “хохирогч” болоод байгаа хэн бэ? Хэмээх онигоотой оньсого таагаарай…

Мэдээж энэ бол яах аргагүй ялалт байгуулсан Ардчилсан намын гишүүн Г.Баярсайхан гэгч…

Урд нь тэрээр ингэж хэвлэлийн баатар болж ярианы  бай болж байсангүй.

Харин тэрээр саяхан УИХ -ын чуулган дээр нэгэн гишүүндээ салаавч өгч, төрийн ордонд хүн заамдан агсамнаж, олон хэвлэлийнхэнийг харан цөс нь хөөрч далчигнаж байгаад эр хүний ухамсарын шанаа, ах хүний ухаарлын шанаа хүртсэн.

Хүртсэн ч гэж дээ шүргэв үү үгүй юу шалан дээр дээшээ харан орилж хэвтэн шившигээ хутгасан бичлэг зураг сайтууд болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвт цацагдав. Монголоор л нэг сенсаци тарив. Жүжигчин хөлбөмбөгчин шиг л юм болсон.

Олон хүн элгээ хөштөл хөхөрсөн биз. Гэхдээ Г.Баярсайханыг “тоглож” байна л гэж бодсон бөлгөө… Гэхдээ тэр шүд зуун цагдаа шүүх гээд гүйж  байгаа гэсэн.

Ээ хөөрхий ядарсан ч эр бол доо гэж өрөвдөх нэгэн байхад, яасан ямаан омогтой лойсон нөхөр вэ гэж зэвүүрхэж байгаа нь ч иргэдийн дунд бишгүй байна.

За энэ ч яахав цаанаа чинь өнөөх нөхөр чинь дахиад намын нөхөртөө, үгүй бүр намын ахдаа,  цаашлаад Монгол улсын баатар хүнийг хэл амаар дайрч заналхийлсэн гэх ээлжит яриа дэгдлээ. Гэхдээ цагтаа “дөчин мянгатын атаман” явсан ах нь түүнийг шанаадалгүй явуулсан бололтой.  Тийм фото бичлэг нь алга байна…

Г.Баярсайхан гэгч УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй гэх энэ нөхрийн ээлжит ямаан омогны шоу тоглолт хотын захиргаанд буюу Хангарьд ордонд өрнөсөн тухай яриа  ам дамжин сонсогдож олны дургүйг бүр ч ихээр хүргэх болж гэнэ шүү.

Учир нь шинэхэн хотын дарга Э.Бат-Үүл баатар нийслэлийнхэний сайшаалыг хүртсэн шударга шуурхай олон арга хэмжээг авч байгаа.

Тэрээр Монгол банкны эсрэг талд баригдаж байгаа “ноотой” нэгэн барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан аж. Гэтэл энэ нь нөгөөх айхтар зодоонч Г.Баярсайханых бололтой байж.

Ингээд л өнөөх ууртай Г.Баярсайхан гишүүн маань Хотын дарга “Үүл баатар”-ын өрөөнд дайран орж “намын хүнийхээ барилгыг зогсоодог чи хэн бэ хохь чинь шүү” гэж дарамталж ам хэлээрээ айлгаж айлгаж гарсан гэх сенсаци гадуур тараад байгаа юм.

Тэр  ч  байтугай хэзээ ирж өнөөөх алдарт заамдаад унадаг мэхээ хийж шоудах бол гэж хотын захиргааныхан хүлээж байна гэх…

Энэхүү хэрэглэгчдийн явуулсан мэдээлэл, твиттэрээр жиргэгдсэн мэдээллийн мөрөөр  сурвалжилж хүргэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих