“ЖИГҮҮР ГРАНД ГРУПП” ХХКОМПАНИЙГ ГҮТГЭГЧ, “БЭЛЛА БИТТИ” ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН Ж.ЭНХБОЛД ӨӨРИЙН АМЬДАРДАГ БАС 1 БАЙРНЫХАА СӨХ-ИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨӨГҮЙ БАЙЖЭЭ.
Улаанбаатарыхан биднийг Турк нэхий, бэлэн хувцасаар гангалдаг “Бэлла битти” дэлгүүр 3 салбартай.
Чамгүй үнэтэй бараа зардагийг хүүхнүүд бид андахгүй. Энэхүү дэргүүрийн эзэн нь саяханаас хэвлэлийн баатар болоод байгаа Ж.Энхболд. Тэрбум төгрөгийн үл хөдлөхтэй , 3 салбар брэнд дэлгүүр
ажиллуулдаг энэ нөхөр “Жигүүр Гранд Групп”-ийн барьсан “Хос жүрж хотхон”-ны оршин суугч байна. Бидний авсан баттай мэдээгээр энэхүү оршин суугч нь бас л 2008 оны 02 дугаар сараас хойш СӨХ-ийн төлбөр болох 1580270 төгрөгөө төлөөгүй байна. Уул нь уг мөнгө түүний хувьд 1 дэлгүүрийнх нь 1 өдрийн орлогоос ч бага мөнгө билээ. Төлбөрөө нэхсэн холбогдох ажилтнуудыг хэл амаар доромжлон өдий хүрсэн бөгөөд энэ байдлыг зогсоохоор тус СӨХ-өөс Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна.
URL:




