Г.Уянгыг сул гишүүн байхыг зөвшөөрсөнгүй

“Шударга ёс” эвслээс Чингэлтэй дүүргийн иргэдийг төлөөлөн их хуралд суудал авсан сэтгүүлч Г.Уянга өөрийгөө сул гишүүн хэмээн нэрийдсэн. Гэсэн ч сул гишүүн гэдэг нь ямар нэгэн шийдвэрт оролцохгүй, мөрөөрөө дөрвөн жилийг өнгөрөөхтэй утга нэг хэмээн зарим сонгогчид түүнийг буруушаасан юм.

Энэ удаагийн АН-ын гэж нэрлэгдэх Засгийн газрын хувьд олон яамтай, том толгойтой бүтцийг байгуулж, суудал, бялууг харамгүй хувааж байгаагаараа түүхэнд бичигдэх байх. Иймдээ ч бага суудалтай намуудыг хүртэл гомдохооргүй албан тушаал амлаад байгаа юм. Төрийн ордонд албан тушаалын томилгоо ид үргэлжилж байгаа нь зарим хүмүүст, тэр дундаа МАН-ын 26-д огтхон ч таалагдахгүй байна.

Харин АН-ын Засгийн газар энэ үеэр мөн сэтгүүлч Г.Уянгыг сул гишүүн байхыг зөвшөөрөхгүй, засгийн ачаанаас таталцах хэрэгтэй хүний нэг гэж үзэн Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны даргаар сонгожээ. Энэ мэдээг сонссон чингэлтэйчүүд болоод бусад иргэд Г.Уянгад найдвар хүлээлгэн, чадах ёстой, одоогийн байгаа ядуурлыг бууруулахад чадах чинээгээрээ ажиллаарай гэсэн урмын үг хайрлажээ. Эмэгтэй хүнд ахадсан ажил ч өөрөө ард түмний амлалт нэхэж явсаар гишүүн болсон шигээ амласан зүйлүүдээ амжилттай хэрэгжүүлэх, эсвэл хойш тавих эсэхийг нь харах л үлдэв бололтой.
П.Сүндэр (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих