Facebook page гэж юу вэ?

Орчуулгын мэдээлэл

Энэ бүлэгт:

*      Бизнесийн Page хуудсыг танилцуулах нь

*      Page-ийн элементүүдийг судлах нь

*      Facebook Page үүсгэх

*      Page хуудасныхаа фэнүүдийг хайж олох

*      Facebook Page-ийн сурталчилгааг хийх

Та бизнесээ эхлүүлмээр байна уу? Мэдээж та тэгж бодож байгаа.

Энэ бүлэгт та Facebook Page гэж юу болох мөн түүнийг бизнесдээ хэрхэн ашиглах тухай судлах болно. Бид таны үүсгэсэн бизнес Page-ээр аялаж үүнийгээ хэрхэн илүү тохиромжтой хийж гүйцэтгэх тухай зөвөлгөө өгөх болно. Бид таны бизнесийн Page хуудасны үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахад туслах ба Facebook Page хуудасны сурталчилгааны viral мөн чанарыг таниулах ба танд туслах Facebook онцлог шинжүүдийг үзүүлдэг.

Facebook Page гэж юу вэ?

Facebook Pages нь танай байгууллагыг сурталчлах Facebook дээрх таны бизнесийн дүр төрхийг бий болгож байдаг. Facebook Page-үүд нь Facebook-ийн гишүүдийн профайлтай үүргээрээ ижил тэнцүү юм. Гишүүд таны Facebook Page хуудасны фэн болж болно. (Энэ нь таны профайлын найз болж байгаатай адил.) Мөн таны Wall дээр сэтгэгдэл бичиж, онцгой зар сурталчилгааны талаар судлах, зураг байршуулах, мөн хэлэлцүүлэгт нь бусад гишүүд нэгдэж болдог. Та фэнүүдээ мэдээллээр хангах, тэдний анхаарлыг татсан хэвээр байхын тулд status мэдээг тэдэнтэй хамтран эзэмших боломжтой. Facebook фэнүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ бүлгийн төгсгөл дэх “Finding Facebook Page” сэдвээс харна уу.

Profile-аас ялгаатай нь (Profile дахь найзын тоог 5000-аар хягаарласан) Page хуудасны фэнүүдийн тоог хязгаарлаж өгөөгүй байдаг. Ямар ч бизнес page-ээс фэнүүддээ хэдийд ч update мэдээ илгээж болдог.

Facebook Page нь илүү нээлттэй байдаг нь Page болон Profile-уудын хоорондох гол үндсэн ялгаа нь юм. Facebook-ийн хайлтын хэрэгслээр мөн интернетийн хайлтын хэрэгслүүдээр мөн түүнчлэн Google болон Yahoo-гоор хэн ч таны Page хуудсыг хайж олох боломжтой юм.  Ингэснээр энэ нь таны бизнесийн орчинд ашиг олоход мөн Page хуудасныхаа үзэгч түмнийг өргөжүүлэн тэлэхэд тань туслах болно. Profile болон Page хуудаснуудын талаар дэлгэрэнгүй олж мэдэхийг хүсвэл 1-р бүлгийг үзнэ үү.

Зөвөлгөө:

Санамж:  Хайлтын хэрэгслүүдээр олдсон Facebook Page-үүд нь Facebook-ийн биш хүмүүст харагддаг. Гэвч энэ нь хэрэв тэд уг Page-тэй хамтран ажиллахыг хүсч байвал тэднийг Facebook-д нэгдэж түүний гишүүн байхыг шаарддаг. Мөн түүнчлэн тэднийг хэлэлцүүлгүүд рүү нэвтрэх эсвэл санаа бодлоо илэрхийлэх боломжийг олгодог.  Facebook Page нь ямар нэг Application эсвэл үйлчлүүлэгчтэй шууд харилцаж болох (interactive) програм хангамжийн жижиг програмуудыг нэмж оруулахыг зөвшөөрдөг. Таны Page хуудасны уншигчдын анхаарлыг татахад видео, флаш контентүүд, линкүүд, notes буюу тэмдэглэл гэх мэт зүйлүүд тус болно. Та ямар төрлийн Page хуудас сонгон үзэж байгаагаас хамаарч түүний устгаж болохгүй стандарт application-уудыг мөн түүнчлэн Wall, Event-үүд, болон Notes зэргийг нь үзэж болно.

Facebook  нь мөн таны өөрийн Page хуудсаа хийхэд хэрэглэж болох гуравдагч application-уудын томоохон цуглуулгуудыг хадгалж байдаг.(12-р бүлгийг үз)

Facebook Page-үүдийг ерөнхийд нь гурван ангилалд хуваадаг.

ü  Локал (local): Local pages нь тогтвортой локал зах зээлээс (локал зах зээл гэдгийг тухайн орон нутгын, бүс нутгийн эрэлт хэрэгцээг хангах жижиг бизнесийн үйл ажиллагаа мөн жижиг дунд үйлдвэрлэл гэж ойлговол зохино) ашиг олдог бизнест зориулагдсан. Цайны газар (breakfast cafe), пиццаны дэлгүүр эвсэл зар сурталчилгааны агентлаг зэрэг нь түүний нэг тод жишээ юм.

ü   Брэнд, бүтээгдэхүүн эсвэл байгууллага: Ашгийн бус байгууллагууд эсвэл хийжүүлсэн ундаа үйлдвэрлэдэг компаниуд гэх мэт үндэсний томоохон хэмжээний эрэлт хэрэгцээг хангах бизнесийн байгууллагуудад зориулагдсан Page хуудсууд.  Starbucks болон Coka-Cola нь бизнесийн үйлчилгээг эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд төвлөрсөн (B2C) бизнесийн загварын нэг тод жишээ болох ба Avaya болон Oracle нь мөн бизнесээс бизнест зориулсан үйлчилгээ явуулахад төвлөрсөн (B2B) бизнесийн загварын нэг жишээ юм.

ü  Урлагынхан, Жүжигчид, эсвэл Олны танил хүмүүс:Эдгээр нь улс төрийн зүтгэлтэн, урлагийн хүн эсвэл найрал хөгжимчидэд зориулагдсан page хуудсууд юм. Барак Обама эсвэл Nine Inch Nails хамтлаг нь тэдний нэг жишээ юм.

Үргэлжлэл бий…


URL:

Сэтгэгдэл бичих