Чоно шиг амьтастай чоно шиг уралцваас зохилтой

ХӨӨСРӨХ ЁСОН.
Монгол хүмүүс дарга цэрэг, хөгшин хөвөөгүй хоосон чанарын хорвоод хөл алдан хөвж байна. Бусдад нэг их сайн сайхан харагдах гэж үнэ нийг үнэн биш болгохоор солиордог нийгмийн нэгэн айхтар халдварт тахал дэлгэрлээ. Улстөрийн нам хөдөлгөөнүүд улам ч аймаар солиорох болжээ. Зөвхөн өөрөө сайхан харагдахын тулд өрөөл бусдыгаа энэ хорвоогийн хамгийн зэвүүн муухай бүхнээр гүтгэн доромжилно. Байгаагаараа байдаг үнэн амьдрал гэж үгүй болжээ. Нүдэнд харагдаж чихэнд сонсдох бүхэн хөөс. Улстөр, үнэ ханш, хууль цааз, хүний эрх, ёс зүй, мөс жудаг, амлалт тангараг хүртэл хөөсөрч байна. Хөөсрөх тахлын хамгийн оргил үе нь бүх шатны төрийн сонгууль. 2012 оны сонгууль сонгодог загварын хөөсрөлтийг үзүүллээ.

СОНГУУЛИЙН ХӨӨС.
Эдүгээ Ардын намынхан өнгөрсөн сонгуульд өөрсдөө алдаа гаргасан мэтээр шүлсээ өтгөртөл ярьж байна. Үгүй ээ. Энэ худлаа. Сонгогчид тус намд саналаа хангалттай өгсөн. Үнэн мөнөөрөө байсансан бол МАН яалт ч үгүй ялсан. Ялагдаагүй намыг ялагдсан болгож байгаа нь сонгуулийн хөөс дэвэрч байгаа хэрэг. АН-ынхан автомат машины тоолсон саналын дүнг дахин гар аргаар тоолуулахгүй гэж гүрийгээд байгаа нь ноцтой хэргийн бодит баримт. Хулгайлсан зүйлээ нэгжүүлж баригдахыг зөвшөөрдөг тийм тэнэг энэ хорвоод байхгүй. Тэдгээр машин гэгч үнэхээр “үнэнч шударга ажилласан” юм бол харуулаад өгөх хэрэгтэй шүү дээ. Гараар дахин тоолуулах хууль байхгүй гэсэн шалтаг заана. Тэгвэл түмэн олны хүсэлтийн дагуу гараар тоолж баталгаажуулах хууль гаргаж яагаад болохгүй гэж. Автомат машины тухай ярих гэхээр л бүлх залгиж, ус балгасан мэт бүлтэгнээд байгааг бодоход нээрэн тэдгээр машин гэгчийн дотор нууц ноёнтны сүнс сүүдэр сууж байгаа байлгүй гэхээр хар сэжиг төрж байна.

ТӨР, ЗАСГИЙН ХӨӨС.
Надад нэг бодол төрлөө. Юун тухайд гэвэл өнөөдрийн Монгол Улсад хууль ёсны төр засаг алга байна гэж бодлоо. Яагаад гэвэл одоогийн байгаа төр засаг хууль зөрчиж байгуулагдсан гэх тул түүнийг төр засгийн хөөс гэж нэрлэвэл зохилтой. Нотлох баримт гэвэл УИХ-ын шинэ дарга З.Энхболд нь хууль ёс зөр чиж сонгогдсон “бутач дарга” юм гэнэ. Үнэхээр тийм аваас УИХ хуулийн чадамжгүй байгуулагджээ. Хот, хөдөөгүй жиг жуг гэлцэх олны энэ үг ортой. Учир юунд вэ гэхээр УИХ-ын дэгийн тухай хуулиар Их хурлын даргыг сонгодог байтал хуульд байхгүй дур зоргын алдуул завхуул дэгээр сонгосон ажээ. Их хурлын даргынг сонгох хуралдааныг зарлаж, даргалах хууль ёсны эрхтэй ганц гишүүн нь энэ удаад Дамдины Дэмбэрэл байж таарсан. Тэгээд Ерөнхийл өгч түүнийг нэр заан анхдугаар хуралдааны даргын суудалд урьж суулгахыг олон түмэн харсан байх. Гэтэл энэ хүү шинэ даргыг сонгох хурал дааныг Д.Дэмбэрэл гишүүнээр удирдуулаагүйд хамаг ноцтой “но” нь байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, ах нас ны Д.Дэмбэрэл гишүүнийг байсаар байтал ар хударгаар нь хөрслөг залуус хөшилдөөд өнгөрчээ. Тэгээд л Дэгийн тухай хууль дэмий сайхан хөөс болсон байна.

ХУУЛЬ, ШҮҮХИЙН ХӨӨС.
Ардын нам тэр анхны хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Тэр нь Өвөр хангайн хоёрыг тангараг өргүүлээгүй явдал. Сонгуу лийн ерөнхий хорооны даргын албан тушаалд Ардын намын ил далд дэмжлэгээр батлагдаж суусан А.Лувсанжав бол өөрөө Монголын хууль зүйн байгууллагыг толгойлж асан хуульч мэргэжлийн хүн учраас Өвөрхангайд болсон хэрэг явдлыг Хан-Уул дүүрэгт шийдвэрлэх ёсгүйг сайн мэдэж байсан байх. Гэвч шүүхийг улмаар хуулийг цөөн улс төрчдийн зарц боол болгох гэсэн юм шиг мэдэн будилж байв даа. Үндсэн хуульд зааснаар бол Их хурлын даргыг гишүүдийн дундаас нэр дэвшүүлж нууцаар санал хурааж сонгох хуультай. Үндсэн хуульд ингэж маш ойлгомжтой хуульчилсан байхад Ардчилсан нам-Шударга ёс-Ногоон намын эвсэл гэгчээс эвслийн санал гэг чийг тулгаж Их хурлын даргыг сонгуульжээ. Энэ бол чухам үнэндээ улстөрийн хүчир хийлэл байж. Энд дурдсан хууль ёсны бус шинжтэй анхдугаар хуралдаан гэгчийг даргалсан хүн бол Л.Цог гишүүн. Л.Цог бээр хуралдааныг даргалах эрхгүй гэдгээ хуульчийн хувьд ойлгож байсан нь мэдээж. Гэвч анхдугаар ху ралдааныг даргалсан гэж байх нь аятайхан санагдсан юм сан уу ямар боловч даргалж л орхисон. Гэтэл цаана нь үндсэн хуулийн гэх том эрх ашиг хохирч л байдаг. Монголын сайн хуульч гэгд дэг Н.Лувсанжав, Л.Цог тэргүүтний энэ сонгуулийн үеийн иймэр хүү төрх байдлаас хара хад манай хуулийнхан их л улстөржиж байна. Төрд биеэ рээ зүтгэх албан үүргийг тү рийв чээр орлуулах явдал газар авбал төр сүйрэхэд бэлэн байдаг гэж Жан Жак Руссо “Нийгмийн гэрээ” зохиолдоо онцолсон байдгийг энд сануулмаар байна. Үнэн юм энэчлэн ховордсон тул Монгол маань эцсийн бүлэгт хууль ёсны төр, засаггүй улс болох төлөвтэй боллоо. Төрийн хуулиа биелүүлдэггүй улсыг яаж төр засагтай гэх билээ. Манайд эргэж бодууштай зүйл их байна. Жишээ нь, иргэд бурхан шашныг шүтэхдээ түүнийг өөртөө үйлчлүүлж зарцлахыг хүсдэг болжээ. Зүй нь өөрөө бурханлиг бодь мөрийн ариун чанартай болох учиртай бус уу. Тэгтэл үүн лүгээ яг адил хууль дээдлэх нэрээр хууль шүүх болон хуулийн бусад байгууллагыг нө- лөө бүхий улстөрчид, баячууд өөрийн зарц боол бол гон ашиглаж байгааг энд тэмдэглэе. Тухайлбал, тө рийн хууль цааз нь эрх мэдэлтн үүдийн хувийн өш хонзонг нь авч өгдөг, даварсан шунал тачаалыг хамгаалж өгдөг дуул гавартай зарц нь болчих гээд байгааг энэхүү 2012 оны сон гуультай холбогдсон хэрэг зөрчлийн баримтууд баталлаа.

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч  Хорлоогийн ЦЭВЛЭЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих