Төмөр нь уячихсан кранууд бидний дээр сэрийсээр…
Кранууд хугарч, сөхөрч унасаар… гудманд алхаж явсан хүмүүс дор нь дарагдаж үхсээр. Монголын нийслэлд ийм л үйл явдал ид өрнөж байна. Аймаар юмаа, буруутнуудыг нь өнөөдөр хайж байна. Яг үнэндээ краны өргөгч төмөр нь стандартын бус, уярдаг, хуучны Оросын эдэнд хүрэхгүй хулхи болчихоод байгаа юм. Хилээр орж ирж байгаа өргөгч техник хэрэгслийн төмрийн стандартад л хяналт тогтоохгүй бол өөр олон техник хүний дээрээс унана. Өнөөдөр төмөр нь уярчихсан олон олон кран таны хажууд сэрийж байгааг үргэлж санаж яв. Хятад зүгээс орж буй бүхэн ноцтой үр дагавар дагуулсаар удлаа. Наад захын жишээ! Яагаад Хятадад үйлдвэрлэсэн CD, дискнүүд амархан эвдэрдэг вэ. Хамгийн хатуулаг, бөх бат чанарыг нь хадгалдаг алт, мөнгөний ялтас оруулж хийдэг бүрхэвчүүдийг нь хятадууд хэмнэчихдэг учраас тэр. Аливаа үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүрээсээ өмнөд хөршийнхөн ийм хэмнэлт хийдэг учраас “Аа муу хятад бараа” гэсэн үг хэллэг дэлхийгээр нэг тарсан билээ.
П.ХАШЧУЛУУН
URL:




