Барилгын захирлуудад шүүхийн захирамж хүргүүллээ

Нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж буй 79 барилгын захирлуудад Мэргэжлийн хяналтын газраас хууль бус үйлдлээ таслан зогсоох шүүхийн албадан албан бичгийг хүргүүлсэн байна. Түүнчлэн зөвшөөрөлгүй барьж буй барилгыг ус, дулаан цахилгаанаар хангахгүй байхыг Ус сувгийн удирдах газар, УБДС ХХК-д даалгасан байна.

Хэрэв энэхүү албан шаардлагыг зөрчин үйл ажиллагаа явуулбал хуулийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2-10 сая хүртэл төгрөгөөр торгож хариуцлага хүлээлгэх гэнэ.

Эх  сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих