Дуучин “PSY” Америкийн “NBC TV”-н “Today show”-д оролцжээ
Дуучин PSY-ийн “Gangnam style” дуу нь солонгосоос халин дэлхийн олон улсад хит болоод байгаа билээ. PSY Америкийн “MTV Music Awards”-д уригдаж, дэлхийн одуудаас эхлээд түүнийг шүтэж попын гүнж Бритни Спирс хүртэл түүгээр бүжиг заалгаад авсан. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт (09.15) Америкийн NBC TV-н “Today show” шууд нэвтрүүлэгт Ази тивийн дуучдаас анхлан уригдан “Gangnam style” дуугаа дуулжээ. Түүнийг харахыг хүссэн 1000 гаруй шүтэн бишрэгчдийнхээ хамт дуулж, “БНСУ мандтугай” гэж хэлэхээ ч мартаагүй аж. Бостон хотын Беркли хөгжмийн сургуулийнхан түүгээр бахархаж байгаа аж. PSY тус сургуульд суралцаж байхдаа төгсөлгүй орхиж явжээ.



Ч.БОЛОР
Та бүхэн доорхи бичлэгээс дуучин “PSY” Америкийн “NBC TV”-н “Today show-ы тайзнаа хэрхэн дуулж бүжиглэснийг үзэцгээгээрэй…
URL:




![psy_1.jpg.300x0_q85_crop_upscale6939351792013-12-20-09-11[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2013/12/psy_1.jpg.300x0_q85_crop_upscale6939351792013-12-20-09-11www.urlag_.mn_.jpg)
