24 төрлийн 29762 халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээгээр 2012 оны эхний найман сарын байдлаар манай улсын хэмжээнд 24 төрлийн 29762 халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3675 өвчлөлөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Шалтгаан нь гахай хавдрын 6872, улаануудын 187 зэрэг өвчин ихээр гарсантай холбоотой байна. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар гахайн хавдрын 7699 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс өнгөрсөн сард л гэхэд 177 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт халдварт өвчний 25.8 хувийг эзэлж байгаа ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.3 дахин нэмэгджээ.
URL:




