“ХААН” банк хуурамч мөнгө гаргасан уу

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар  “Ард” кино театрын хажууд байрлах “ХААН” банк

өнөөдөр хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн тухай  эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, үйлчлүүлэгч тус банкнаас авсан 10 мянгатын дэвсгэрт дунд хуурамч мөнгө байсныг валют солих цэгт гүйлгээ хийх үедээ мэдсэн байна. Тэрбээр “ХААН” банкны мөнгөний машин хуурамч мөнгийг танихгүй уншсан. Очоод хэлтэл манайхаас ийм мөнгө гараагүй гээд улаан цайм мэлзэж байгаад гомдолтой байна” гэв.

Ямартай ч энэ асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгаж үнэн зөвийг тогтоох биз ээ.

Г.Долгорсүрэн /Time.mn/


URL:

Сэтгэгдэл бичих