Швейцарь шоколадны сурталчилгаанд Монгол хүүхдүүд тогложээ
Саяхан Швейцарь улсын “Frey” шоколадны үйлдвэр Pumpkin хэмээх кино компанитай хамтран олон оронд бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор Монгол, Финланд, Хятад, Мексик зэрэг орнуудын хүүхэд, томчуудыг оролцуулан кино реклам хийжээ. Мөн Испани улсад амьдардаг хүүхдүүд оролцжээ. Дээрх кинонд тоглох хүүхдүүдийг зохион байгуулах ажлыг Берлин хот дахь “Улаанбаатар” холбоо зохион байгуулсан аж.
Монгол орны говь нутгийн онцлогийг уг кинонд гаргахыг эрмэлзэж, улмаар 5-10 насны эрэгтэй, эмэгтэй зургаан хүүхдийг сонгон монгол хэлээр Швейцарийн шоколадны чанарыг ярьж байгаагаар уг кинонд гарах юм. Киноны зураг авалтыг Испанийн Мальорка арал дээр хийсэн байна.
”Улаанбаатар таймс”
URL:





