О.Ариунзул сайхан бүсгүй ч миний сонголт биш ээ
ОХУ-ын Буриад улсын гавъяат жүжигчин, дуучин Б.Амархүү дуулахаас гадна жүжиглэж чаддагаа үзэгч фэнүүддээ хэдийнэ харуулаад амжсан. Их гүрэнд өөрийн орны нэрийг гаргаж, авъяас чадвараа гайхуулж яваа тэрбээр өмнө нь “Херо” энтертайментийн бүтээл болох “Татар ажиллагаа” кинонд тун ч чадварлаж тоглосон.
Харин энэ удаад тэрбээр дуучин В.А.Т-гийн найруулсан “Big fish” кинонд ЦЕГ-ын ахлах дэслэгч Соёмбо гэх залуугын дүрийг бүтээжээ. Мөн уг кинонд тэрбээр хамтран тоглосон О.Ариунзул гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон талаар мэдээлэл ч нэлээдгүй цацагдах болсон. Тэгвэл энэ мэдээлэл ташаа ажээ.
Учир нь дуучин Б.Амархүү энэ талаар “Магадгүй энэ кинонд өөр эмэгтэй тоглосон бол би бас л түүнтэй нэр холбогдох байсан байх. О.Ариунзул бол сайхан бүсгүй. Олон улсад монголоо төлөөлөн тэмцээн уралдаанд оролцож, чамлахааргүй амжилт үзүүлсэн чадалтай бүсгүй гэж боддог. Гэхдээ бидний хооронд ямар нэгэн нарийн холбоо байхгүй. Тэр миний сонголт биш. Би ч түүний сонголт биш” хэмээн ярьжээ.
URL:




