Р.Содхүүд хариуцлага тооцохоос ажлаа эхлэнэ гэв
Улаанбаатарт баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгууд дээр осол гарч сүүлийн хоёр сарын хугацаанд 6 хүн нас бараад байна. Тиймээс УИХ энэ байдалд дүгнэлт хийхээр Ж.Батзандан, Г.Баярсайхан, С.Ганбаатар, Ж.Батсуурь, О.Баасанхүү, Д.Ганбат нарын гишүүнтэй ажлын хэсэг байгуулжээ.
Барилгын компаниудын их төлөв шийдвэр гаргачид сууж байдаг ч ажлын хэсгийнхэн зоригтой тэмцэхээ мэдэгдээд байгаа юм. Тэд ажлаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүтэй уулзаж хариуцлага тооцуулахаас эхлэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь сүүлийн хэдэн жилд манай улсад үйл ажиллагаа явуулж буй барилга, зам гүүр, уул уурхайн ослоор 200 гаруй хүн нас барсан судалгаа гарсан байна. Энэ салбарын ажил, ажил олгогчид хүний амийг юман чинээ тоохгүй халтуурдах, чанарын асуудлыг орхигдуулж гурилдах байдлаар хандаж ирснийг гишүүд онцолж байна.
URL:









